| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0049/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/63 |
| Огноо | 2018-03-12 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Хохирогч Л.У,
Хохирогчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
ШүүгдэгчБ.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнБ.У холбогдох эрүүгийн 1738004460018 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.У нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Утолгойн тус газарт нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
ШүүгдэгчБ.У нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Утолгойн тус газарт нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчБ.Уын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Би ээжийг чирээд хойморийн орлуу өргөөд тавьсан чинь Л.У ах надруу чи ээжтэйгээ яаж харьцаад байгаа юм бэ, ээжийгээ дээрлэхлээ гэсэн утгатай зүйл ярихаар нь танд хамаагүй ээжийгээ унтуулж байна гэж хэлчихээд гараад бие засчихаад байж байтал Л.У ах гарч ирээд намайг заамдаж боогоод чамайг алчихья гээд дайрсан. Л.У ах нэг гараараа намайг боогоод нэг гартаа юм барьчихсан байсан. Тэр зүйлээрээ миний толгой руу 2-3 удаа цохисон. Бид хоёр хоорондоо ноцолдож өнхрөөд түлээний тийшээ оччихсон байсан. Би ноцолдож байгаад баруун гараараа тэмтрээд үзтэл гарт нэг мод баригдах шиг болохоор нь тэрийг аваад Л.У ахын толгой хэсэг рүү цохисон. Би цохисон зүйлээ хартал миний гарт сүх байсан. Тэгж би сүхээр цохисон гэдгээ мэдсэн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Умөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн "...Алтай эгч Бямбаагийн хажууд очоод эвий муу Бямбаа минь архи уугаад амархан согтоод унчихдаг юм гээд толгойг нь элсэн чинь Уламбаяр гэнэт босож ирээд үхэж хэвтсэн янхан чинь аавыг доромжлоод байна уу гээд ээжийгээ хувцаснаас нь зуураад хойморийн модон орон дээр чирч очоод түлхээд унагаасан. Тэгэхээр нь би төрсөн ээжийгээ ингэж болохгүй шүү дээ гэсэн чинь та нарыг бас алнаа гэснээ хаалгаа дэлгээд гарсан. Намайг гараад ир гэхээр нь би гарсан. Уламбаяр малтуур, хүрз барьж аваад цохих гээд байхаар нь амбаарын хажууд байсан жижигхэн модыг барьж аваад зүүн мөр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Бид хоёр барилцалдаад дээр доороо ороод өнхөрөлдөөд байж байтал миний толгой руу цохих шиг болсон. Тэгтэл толгойноос цус гожоод эхэлсэн тэгээд би юу болсныг санахаа байсан. Би гомдолтой байна. Уламбаяр надад 550.000 төгрөг өгсөн...Нийт 5.988.183 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... " гэх мэдүүлэг,
Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Түнэл сумын 2-р багт хүн хүнд зодуулаад ухаан алдсан гэсэн дуудлагаар очсон. Зодуулсан гэх хүний толгойны зүүнд 8-9 см зүсэгдсэн шархтай уг шархыг үзэхэд дунд хэсэгтэй 1.5 см орчим гүн цөмөрсөн гэхээр хонхортой байсан. Би тэр хүний шархыг цэвэрлээд сумын төв рүү авч ирсэн. Л.У нь Уламбаярт сүхээр цохиулсан гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Л.Э -ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Уламбаяр гартаа нэг юм барьчихсан Л.Угийн толгой руу цохиж харагдсан. Тэгээд би яваад очтол Л.Угийн толгойноос цус гарчихсан байсан. Юугаар цохив гээд хартал сүхээр цохисон байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч А.А -ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Уламбаяр намайг унт гээд би хэсэг унтах гээд хэвтэж байтал Уламбаяр, Л.У хоёр гараад явах шиг
болсон. Нойр хүрэхгүй болохоор нь араас нь гартал Л.Уг Уламбаяр сүхээр цохичихсон гэсэн байж байсан. Миний хүү Уламбаяр төлөв даруу, үг дуу цөөнтэй дархуун хүүхэд юм..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Б.М -ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Л.У ах өөрөө Уламбаяр намайг сүхээр цохисон гэж хэлсэн. Би яг цохиж байхыг нь бол хараагүй. Амгалан эгч хүн алах гэж байна ш дээ гээд сүхийг барьчихсан зогсож байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаартай прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 05 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн 1738004460018 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нь хохирогчид урьд гарсан эмчилгээний зардалд 606000 төгрөгийг төлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Л.У нь шүүгдэгчээс 5.988.183 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирлоос компьютер томографийн зардал 100.000 төгрөг, Ренчинжугнай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардал 917.800 төгрөг, Хөх туг эмийн сангаас авсан эмийн үнэ 21.700 төгрөг, Таван-Эрдэнэ эмийн сангаас авсан эмийн үнэ 546.400 төгрөг, Монос болон Уранмандал фармаас авсан эмийн үнэ 8500 төгрөг нийт 1.594.400 төгрөгний хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчБ.Уаас 1.594.400 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Уд олгох нь зүйтэй байна.
Харин хохирогчийн нэхэмжилж байгаа үлдэх 4.393.783 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч Л.У нь 4.393.783 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчБ.Уаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
ШүүгдэгчБ.У нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь ам бүл ...зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахадаа харгалзан үзэж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1738004460018 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1738004460018 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Л.У нь 4.393.783 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчБ.Уаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчБ.Уаас 1.594.400 /нэг сая таван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Л.Уд олгосугай.
6. Эрүүгийн 1738004460018 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР