Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 20

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ, нэхэмжлэгч “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" НҮ-ТББ-ын тэргүүн А.Энхтөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд, хариуцагч Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг нарыг оролцуулан “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" НҮ-ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, Жаргалант сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга М.Нарантогтох нарт холбогдох “... Хууль бус шийдвэр, эс үйлдэхүйн улмаас иргэд, ТББ-д учирсан хохирлуудыг бүрэн төлж барагдуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтдээ: "... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагууд ач холбогдолгүй бөгөөд нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжпэлийн дараах шаардлагаас татгалзах хүсэлтэй байна. Үүнд: Нэхэмжлэлд дурдсан хууль бус шийдвэр, эс үйлдэхүйн улмаас иргэдэд учирсан хохирлыг төлж барагдуулах.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...эсхүл хэсэгчлэн татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжпэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах 66 дугаар зүйлийн 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" НҮ-ТББ нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, Жаргалант сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга М.Нарантогтох нарт холбогдох хууль бус шийдвэр, эс үйлдэхүйн улмаас иргэд, ТББ-д учирсан хохирлуудыг төлж барагдуулах” шаардлага бүхий нэхэмжпэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан, дээрх шаардлага бүхий захиргааны хэргийг үүсгэх үед Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан шаардлагыг хангасан байхыг шаардаагүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, мөн хуулийн 20.3 дахь заалтад хамруулан үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, Жаргалант сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга М.Нарантогтох нарт холбогдуулан гаргасан “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" НҮ-ТББ-ын “... хууль бус шийдвэр, эс үйлдэхүйн улмаас иргэд, ТББ-д учирсан хохирлуудыг бүрэн төлж барагдуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжпэл гаргах, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжпэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН