| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/00044/И |
| Дугаар | 193/ШШ2025/00153 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 193/ШШ2025/00153
2025 03 18 193/ШШ2025/00153
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, *******, од оршин суух гийн /РД:/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16.013.350,56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 16.013.350,56 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 16.013.350,56 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч, уг төлбөрийг 6 хувааж төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.ээс зээлийн гэрээний үүрэгт 16.013.350,56 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 16.013.350,56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 6 хувааж буюу 2025 оны 4 дүгээр сарны 15-ны өдөр 2.668.892 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2.668.892 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2.668.892 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2.668.892 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.668.892 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2.668.892,56 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 238.018 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 119.009 төгрөгийг улсын төсвөөс, 119.009 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага 16.013.350,56 төгрөгийг төлөхийг доорх хуваариар төлөхөөр зохигчид тохиролцон, уг мөнгийг 6 хувааж буюу 2025 оны 4 дүгээр сарны 15-ны өдөр 2.668.892 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2.668.892 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2.668.892 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2.668.892 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.668.892 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2.668.892,56 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 238.018 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 119.009 төгрөгийг улсын төсвөөс, 119.009 төгрөгийг хариуцагчаас гаргуулан -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ