Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00155

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М*******гийн Л*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 9,652,251.98 /есөн сая зургаан зуун тавин хоёр мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00176/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Л******* нь Х******* ХК-ийн залуучуудын өргөн чөлөө тооцооны төвтэй 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 3Г/201944718226 тоот зээлийн гэрээ, БГ X201944718226 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулан 5,700,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 3Г/201944718226 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,457,772.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 367,428.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 500.95 төгрөг, нийт 1,825,702 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хуртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дугээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бухий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн уйл ажиллагааны тухай хуулийн 21 дугэр зуйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгчид холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3Г/201944718226 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 4,242,227.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,849,428.69 төгрөг, нэмэгдуулсэн хүүгийн төлбөрт 537,595.66 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 2,652,251.98 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Улсын тэмдэгтийн хураамжид 169,390 төгрөг төлсөн болно. гэжээ.

Хариуцагч М.Л******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч М.Л*******д холбогдуулан 9,652,251.98 /есөн сая зургаан зуун тавин хоёр мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Л******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 9,652,251.98 /есөн сая зургаан зуун тавин хоёр мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг хариуцагч М.Л******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 84,695 /наян дөрвөн мянга зургаан зуун ерэн тав/ төгрөг, хариуцагч М.Л*******оос 84,695 /наян дөрвөн мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА