| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00165/И |
| Дугаар | 304/ШШ2025/00157 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00157
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******ийн Э*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,887,360 /дөрвөн сая найман зуун наян долоон мянга гурван зуун жар/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00165/и индекстэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б. Э******* нь Т******* ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Т******* ХХК-тай №3Г2024053022037 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "IPhone15" маркийн гар утсыг нийт 3,888,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуртэл 30 сарын хугацаанд сар бүр 97,097 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Токи Кредит уйлчилгээний гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т******* ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцлаж,шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
№3Г2024053022037 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3,402,515 төгрөг, хүү 642,216 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,443 төгрөг, нийт 4,173,174 төгрөг, Токи кредит 2127635 тоот гэрээний төлбөр нийт ашигласан зээлийн хэмжээ 499,720 төгрөг, хүү 182,266 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,000 төгрөг, шимтгэл 14,200 төгрөг, нийт 714,186 төгрөг байна. Иймд хариуцагчаас нийт 4,887,360 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э*******т холбогдох, 4,887,360 /дөрвөн сая найман зуун наян долоон мянга гурван зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Хариуцагч нь Т******* ХХК-ийн нэхэмжилсэн 24,887,360 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг
-2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2026 оны 05 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,
-2027 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 287,360 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжилсэн 4,887,360 /дөрвөн сая найман зуун наян долоон мянга гурван зуун жар/ төгрөгийг хариуцагч Б.Э******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 05 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 287,360 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 47,055.5 /дөчин долоон мянга тавин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн сангаас, 47,055.5 /дөчин долоон мянга тавин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА