Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 304/ШШ2025/00161

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: С******* л******* б******* з******* г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б*******ийн Х*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,052,061.9 /хоёр сая тавин хоёр мянга жаран нэгэн төгрөг есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00155/и индекстэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х******* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр БЗГ22-3566 дугаартай Барьцаат зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 620 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Т

Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бур төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд Samsumg A53 загварын гар утас барьцаалсан. 2022 оны 08 дугаар сарын 05-ны төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар "... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-1 заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдуулсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, энэнхүү мөнгөн дүнгээс төгрөгийг 1,050,000 төлсөн байна. Үлдэгдэл 2,042,761.90 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,052,061.9 төгрөгийг Б.Х*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С******* л******* б******* з******* г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х*******д холбогдох, 2,052,061.9 /хоёр сая тавин хоёр мянга жаран нэгэн төгрөг есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Хариуцагч нь С******* л******* б******* з******* г******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,052,061.9 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг

-2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

-2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

-2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

-2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

-2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

-2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

-2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 252,061.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хугацааг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С******* л******* б******* з******* г******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,052,061.9 /хоёр сая тавин хоёр мянга жаран нэгэн төгрөг есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Х******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 252,061.9 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 23,892.5 /хорин гурван мянга найман зуун ерэн хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн сангаас, 23,892.5 /хорин гурван мянга найман зуун ерэн хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА