Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ш*******ын Н*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай болохоо тогтоолгох тухай 304/2025/00119/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Ш.Н*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ш.Н******* нь нөхөр В.Г*******той хамтын амьдралтай болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нөхөр В*******ийн Г*******той 1998 онд танилцаж, хайр сэтгэлтэй болж улмаар 1999 оны 01 дүгээр сард нэг гэртээ хамт амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2001 онд хүү Г.С*******, 2008 онд хүү Г.С******* нар төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд өдийг болтол мал маллан амьдарч байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс нөхрийн нэр дээр гардаг бөгөөд бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүйн улмаас тухайн онуудад А данс надад хамааралгүй болоон байна. Иймд нөхөр В.Г*******той 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-1993 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Г*******ын А*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-2001 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Г*******ын С*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Г*******ын С*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-Г*******ын А*******ын эцгийн нэр өөрчилсний өмнөх лавлагаа /хэргийн 8-р хуудас/.

3.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх В.О*******, Л.Ж******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

4.Шүүх санаачилгаараа Үндэсний төв архиваас Хүн ам, орон сууцны тооллогын лавлагааг авсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Н*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч нь 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нөхөр В.Г*******той хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

1.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.1.Хүсэлт гаргагч Ш.Н******* нь нөхөр В.Г*******той 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хамтран амьдрах болсон бөгөөд тэдний дундаас 2001 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүү Г*******ын С*******, 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүү Г*******ын С*******ын нар төрсөн ба эцгийн мэдээлэл хэсэгт В*******ийн Г******* гэж бичигдсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар,

1.2.1993 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Г*******ын А*******ыг 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзулын А******* байсныг эцгийн нэр өөрчлөн Г*******ын А******* болгож эцгийн нэрийг нөхөр Г*******оор болгож өөрчилсөн овог, нэр өөрчлөлтийн лавлагаа,

1.3. Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №03-10/2159 дугаар Хүн ам, орон сууцны 2021 оны улсын тооллогын бүртгэлд ...өрхийн тэргүүн В*******ийн Г*******, эхнэр Ш*******ын Н*******... гэж бүртгэгдсэн тухай лавлагаа,

1.4. Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №03-10/2157 дугаар 2000 оны хүн ам, орон сууцны тооллогоор өрхийн тэргүүн В******* Г*******, энхэр Ш*******ын Н*******, охин Г*******ын А******* гэсэн лавлагаа

1.5. Гэрч Л.Ж*******, В.Отгонсүрэн нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Ш*******ын Н*******, В*******ийн Г******* нарыг 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА