| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00121/И |
| Дугаар | 304/ШШ2025/00163 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 304/ШШ2025/00163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ц*******ийн Бат-Э*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тухай 304/2025/00121/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч Ц.Б******* /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 1985, 1986 онд Сэлэнгэ сумын Ингэт толгой САА-д малчнаар ажиллаж байгаад 1987-1989 онуудад цэргийн албанд явсан. 1989 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ингэт толгой САА-д малчнаар эргээд ажилдаа орж 1989 онд ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Цалингийн цэс түүхээр бүтэн жилээр гарахгүй дутуу гараад байна. Иймд 1985 оноос 1986 он, 1989 онд Сэлэнгэ сумын Ингэт толгой САА-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаар цалингийн цэс /хэргийн 4-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын хуулбар /хэргийн 5-р хуудас/.
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Н*******, Д.П******* нарыг гэрчээр асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Бат-Э*******ийн ажиллаж байсан байдлын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой Сангийн аж ахуйд 1985 оноос 1986 он, 1989 онуудад малчнаар ажиллаж байсан боловч тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, цалингийн цэс дутуу байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Ц.Б******* нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой Сангийн аж ахуйд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь цалингийн цэс, гэрч Д.Н*******, Д.П******* нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Харин Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой Сангийн аж ахуйд 1989 онд малчнаар ажиллаж байсан болох нь бичгийн болон бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цэргийн албанд татагдаад 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цэргийн албанаас халагдсан болох нь хүсэлт гаргагчийн Цэргийн батлахын хуулбараар тогтоогдож байх бөгөөд Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр цалингийн цэсэд 1989 оны 09 дүгээр сард цалин гарсныг хүсэлт гаргагчийг 1989 онд ажиллаж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
5. Иймд хүсэлт гаргагчийг Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой Сангийн аж ахуйд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц*******ийн Бат-Э*******ийг Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой Сангийн аж ахуйд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА