| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2017/00435/э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Нямхорол хөтлөн,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрэн овогт Жигжидийн Цэен-Ойдовт холбогдох эрүүгийн 1710006610243 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Өгөөмөр суманд төрсөн. 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Идэрсүлд” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж. Ц
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ж.Ц нь архи согтууруулах ундаа хэрэглсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Туул голын эрэг дээр хамт архи ууж байсан П.Гтэй маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.Ц-оос: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч П.Гийн: “...Бид хоёр маргалдаж байх үед Цэен-Ойдов миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон ба би түүний хувцаснаас зуурч авахад намайг татаад толгой руу нэг удаа мөргөж газар унагаасан. Тэгээд гэртээ орох гээд хашаан дотроо явж байх үед Цэен-Ойдов араас ирээд миний хамар луу гараараа нэг удаа цохисон, мөн баруун хөл рүү нэг өшиглөсөн. Миний толгой өвдөж байсан. Мөн хамар орчим арьс шалбарсан хорсож байсан. Үүдэн шүднүүд хөндүүрлэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Гэрч М.Сийн: “...Орой 18 цагийн орчим гэртээ ирэхэд Г зодуулсан орон дээр хэвтэж байсан. Намайг харахад Г н хамар орчим цус болсон, хувцас, үс, царай нь шороо болсон байсан. Гансүх надад Цэен-Ойдов зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Б.Гын: “...Г согтоод унтсан ба хэсэг хугацааны дараа сэрээд Цыг зайл чамайг хэн дуудсан юм бэ гэх зэргээр дайраад байсан ба Ц уурлаад Гийг нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохьсон. Тэгээд мөн хувцаснаас нь татаж байгаад толгойгоороо нэг удаа мөргөсөн. Хашаан дотор Г, Ц хоёр маргалдаж байсан ба Ц Гг гараараа толгой руу цохиод газар унагаачихсан. Тэгээд нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч М.Цгийн: “...Г, Ц хоёр нэг нэгийгээ пизда, ална шүү гэх зэргээр хэлж байгаад Цэен-Ойдов Гансүхийг гараараа цохиод унагаачихсан. Тэгээд түүнийг газар унасан байхад Цэен-Ойдов хөлөөрөө нэг удаа хөл рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12669 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Ж.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэн согтсон биеэ хянах чадваргүй болсон байсан учраас гэмт хэрэг хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дүээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Ж.Ц нь архи согтууруулах ундаа хэрэглсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Туул голын эрэг дээр хамт архи ууж байсан П.Гтэй маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч П.Гийн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч М.Сийн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Б.Гын мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч М.Цгийн мэдүүлэг /хх-ийн 14 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12669 дугаартай шинжээчийн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч Ж.Ц нь хохирогч П.Гийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Ж.Цт шүүгдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн байдалд тус тус маргаж, мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Ж.Цыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хор, бусад байдал:
Шүүгдэгч Ж.Ц нь хохирогч П.Гийн эмчилгээний зардалд 110.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.