Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 111/ШШ2023/0193

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******н дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагч *******д холбогдох 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гээс ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 167 дугаартай дүгнэлтэд Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* миний 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 129/14 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материалын шийтгэлийн хуудасны 5 дахь хэсэгт хураан авсан эд зүйлийн шийдвэрлэлтийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана. гэж заасны дагуу бичиж тусгаагүй, шийтгэл оногдуулсан хуулийн заалтыг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэж бичих атал Зөрчлийн тухай хуулийн 6.15.3.1 дэх хэсэгт зааснаар гэж буруу бичсэн тул ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай тусгасан байна. Тус Прокурорын дүгнэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гээс Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагч *******д холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хариуцагч ******* нь өөрийн үйлдсэн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******н дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагч *******д холбогдох 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

ШҮҮГЧ                           Ч.ОЮУНСАЙХАН