Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 314/шш2025/00150

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 17 314/ШШ2025/00150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .. дугаар багийн 9-1 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 60 настай, .... овгийн Т.Б хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Б, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ******* нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1989 онд нэг жил ажиллаад цэрэгт явсан. Цэрэгт 3 жил алба хаасан. Тэгээд цэргээс халагдаж ирээд Өвөрхангай аймгийн Усны аж ахуйдаа буцаад ажиллаж байгаад хувьчлал болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зөвлөмжийн хуудас, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай архивын тодорхойлолт, 1991 оны цалингийн хүснэгтийн хуулбар, гэрч *******, *******тогтох нарын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газраас *******, *******тогтох нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний хаягийн хуудас, хүсэлт гаргагчийн ХААТР-1, ХААТР-21 (A) маягтууд, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08/686 дугаартай, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08/110 дугаартай тодорхойлолтууд, Цагдаагийн ерөнхий газрын стратеги, бодлого, инновац, хөгжлийн албанаас 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10/483 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн архивын тасгаас Өвөрхангай аймгийн Усны аж ахуйг удирдах газрын 1981 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 136 дугаартай, 1982 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаартай, 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1 дугаартай мэргэжлийн комиссын тогтоол, 1986 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаартай даргын тушаалын хуулбарууд, Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаартай, 1988 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 144 дугаартай, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаартай, 1991 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай тушаалын хуулбарууд, Өвөрхангай аймгийн Политехник коллежоос 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай тодорхойлолт, 1980-1982 оны хооронд Батсайхан нэртэй төгсөгчдийн нэрийг шүүсэн баримт зэргийг нотлох баримтаар гаргуулсан.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр *******, *******тогтох нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ ...хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн... гэж тодорхойлон тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч ******* нь Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай архивын лавлагаа, 1991 оны 01, 06 дугаар сарын цалингийн хүснэгтийн хуулбар, хүсэлт гаргагчийн ХААТР-1, ХААТР-21 (A) маягтууд, иргэний хаягийн хуудас, Өвөрхангай аймгийн Усны аж ахуйг удирдах газрын 1981 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 136 дугаартай, 1982 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаартай, 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1 дугаартай мэргэжлийн комиссын тогтоол, 1986 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаартай даргын тушаалын хуулбарууд, Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаартай, 1988 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 144 дугаартай, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаартай, 1991 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай тушаалын хуулбарууд гэрч *******, *******тогтох нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

5. Иймд хүсэлт гаргагч *******г Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА