| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00102/И |
| Дугаар | 304/ШШ2025/00146 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2025/00146
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******гийн Ю*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,195,148.61 /дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга нэг зуун дөчин найман төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00102/и индекстэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь зээлийг сар бүрийн 20-ны өдөр 136,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусаагүй. Зээлдэгч Б.Ю******* нь 2022 оны 3, 4, 5 дугаар сарууд болон 2023 оны 09 дүгээр сард нийт 745,000 төгрөгийн үндсэн төлөлт, 400,371.47 төгрөгийн хүүгийн төлөлт, 64,493.58 төгрөгийн нэмэгдүүлсэн төлөлт хийсэн. Зээлдэгч Б.Ю******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М******* ХХК-тай 2201-1169 тоот зээлийн гэрээг байгуулж, 2,299,900 төгрөгийг 24 сарын хугацаатахйгаар 3 хувийн хүүтэй зээлийг Сайн интернэшнл ХХК-аас iphone-11 маркийн гар утас худалдан авах зориулалтаар зээлэн авсан.
Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна.
Иймд Б.Ю*******аас 2201-1169 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 2,019,765.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,815,090,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 188,118.31 төгрөг, нотариатын зардал 171,355.39 төгрөг, нийт 4,195,148.16 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ю******* холбогдох, 4,195,148.61 /дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга нэг зуун дөчин найман төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Хариуцагч нь М******* ХХК-ийн нэхэмжилсэн 4,195,148.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 03 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжилсэн 4,195,148.61 /дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга нэг зуун дөчин найман төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Ю******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 03 дугаар сарын дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 41,736.5 /дөчин нэгэн мянга долоон зуун гучин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн сангаас, 41,736.5 /дөчин нэгэн мянга долоон зуун гучин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА