2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 193/ШШ2025/00166

 

2025 03 21 193/ШШ2025/00166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.******* нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа ******* дугаар баазад *******оор ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа ******* дугаар баазад *******оор ажилласан. 1991 оны үед манай баазыг хувьчилж хуучин байрнаас шилжин өөр байранд үйл ажиллагаа явуулж байсан. Би тус байгууллагад 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Гэтэл 1992 оноос хойш 1994 он хүртэл архивын лавлагаа огт байхгүй байна. Би одоо тэтгэвэрт гарах болсон ажилласан жил хүрэхгүй болоод байна. Надад ямар ч баримт байхгүй. Иймд намайг 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа ******* дугаар баазад *******оор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв

2. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс 086381 дугаартай *******ийн *******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024.10.04-ний өдрийн 08/2888 тоот лавлагаа, БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн даргын 1985.07.22-ны өдрийн 76 дугаар тушаал, хавсралтын хамт, Үндэсний төв архив 249 дугаартай цалингийн тодорхойлолт, БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн даргын 1986.07.05-ны өдрийн 102 дугаар тушаал, Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазын даргын 158 дугаар тушаал, Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазын даргын 1991.11.27-ны өдрийн 142 дугаар тушаал, хавсралтын хамт шүүхэд ирүүлсэн ба шүүх гэрч Д., Н. нарын мэдүүлэг, Д.*******ын ХААТР-21, ХААТР-1 маягтууд, ББХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазын ББХК бүртгүүлэх тухай 1992.03.09-ний өдрийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Д.******* нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа ******* дугаар баазад *******оор ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Д.*******д 1980.09.01-ний өдөр Байшин үйлдвэрлэх Техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэр дэх тушаалын бичилт, тамга тэмдгийн зөрчилтэй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.2. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024.10.04-ний өдрийн 08/2888 тоот лавлагаа, БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн даргын 1985.07.22-ны өдрийн 76 дугаар тушаал, хавсралтын хамт, Үндэсний төв архив 249 дугаартай цалингийн тодорхойлолт, БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн даргын 1986.07.05-ны өдрийн 102 дугаар тушаал, Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазын даргын 158 дугаар тушаал, Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазын даргын 1991.11.27-ны өдрийн 142 дугаар тушаал зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Д., Н. нарын мэдүүлэг, Д.*******ын ХААТР-21, ХААТР-1 маягтууд, ББХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазын ББХК бүртгүүлэх тухай 1992.03.09-ний өдрийн өргөдөл зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазад *******оор, 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл ББХК-д *******оор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ыг нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазад *******оор, 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл ББХК-д *******оор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ыг нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазад *******оор, 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл ББХК-д *******оор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ