| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2023/0061/З |
| Дугаар | 110/ШШ2025/0007 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 110/ШШ2025/0007
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн С.Еркеш би, “М” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс, тус аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан, “БӨАЭМГ/202309003 дугаартай, Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах тендер зарласан шийдвэр хууль бус болохыг тогтоож, “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“М” БГБХ нөхөрлөлөөс, тус аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “БӨЭМГ/202309003 дугаартай шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах тендер зарласан шийдвэр хууль бус болохыг тогтоож, “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэл гаргасан. “М” өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний үнэлэлт дүгнэлттэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Өрхийн эрүүл мэндийн төв сонгон шалгаруулах тендер зарлах, шинээр өрхийн эрүүл мэндийн төв байгуулах шаардлагагүй гэж үзсэн байгаа. Иймд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“М” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс, “БӨАЭМГ/202309003 дугаартай, Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах тендер зарласан шийдвэр хууль бус болохыг тогтоож, “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг тус аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан.
Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “М” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийн “БӨАЭМГ/202309003 дугаартай, Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах тендер зарласан шийдвэр хууль бус болохыг тогтоож, “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, “М” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.ЕРКЕШ