2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00129

 

 

               2025          03           13

                                  193/ШШ2025/00129

 

 

            

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух,******* ургийн овогт ******* РД/******* /-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: *******,*******,*******, *******, тоотод оршин суух, ургийн овогт ын РД//, ургийн овогт гийн РД// нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт холбогдох,

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.

Хариуцагч: Д., Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ц., Д. нарт 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 12 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээ байгуулж зээлийн барьцаанд хороо, , тоотод байрлах нэгж талбарын дугаартай 699 м.кв Ц.гийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар, хороо, , од байрлах нэгж талбарын дугаартай 699 м.кв Д.гийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар газруудыг тус тус барьцааны гэрээ байгуулж барьцаанд тавьсан. Ингээд зээлсэн сараасаа эхлээд сарын 1.000.000 төгрөгийн хүү төлж байгаад 2023 оны 10 дугаар сард сүүлчийн хүүгээ өгөөд үндсэн төлбөрөө өгөх байсан боловч цаашаа сунгаад энэ гэрээгээрээ мөнгөө төлөөд явъя гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл 2023 оны 10 дугаар сараас хойш хүү, үндсэн төлбөрөөс нэг ч төгрөг төлөлгүй өдрийг хүрсэн. Иймд 2023 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хүү төгрөг нийт 22,000,000 төгрөгийг 12,000,000 төгрөг үндсэн төлбөр 10,000,000 Ц., Д. нараас гаргуулах, хороо, , тоотод байрлах нэгж талбарын дугаартай 699 м.кв Ц.гийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар, хороо, , од байрлах нэгж талбарын дугаартай 699 м.кв Д.гийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч анх 22,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн. ОДоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 21,000,000 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

            Хариуцагч Д. шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 12 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийг зээлж авч, Зээлийн хүү 11,000,000 төгрөг төлөөд үлдсэн зээлийг төлж чадахгүйд хүрсэн тул нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын дагуу 21,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2 газраа өгөхөд татгалзахгүй бөгөөд 2 газраа өгөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

Хариуцагч Ц. шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг авч 11,000,000 төгрөгийн хүү төлсөн боловч сүүлдээ үндсэн зээлээ төлж чадаагүй нь үнэн болно. Нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын дагуу 21,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2 газраа өгөхөд татгалзахгүй бөгөөд 2 газраа өгөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М. нь хариуцагч Д., Ц. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 22,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгөөс татгалзаж, 21,000,0000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Нэхэмжлэгч М.ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0970 дугаартай Г.т олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь уг итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхтэй байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д., Ц. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулаагүй бол барьцаа хөрөнгө болох хороо, , тоотод байрлах нэгж талбарын дугаартай 699 м.кв Ц.гийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар, хороо, , од байрлах нэгж талбарын дугаартай 699 м.кв Д.гийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газруудаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч бичгээр тайлбар өгсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ын бичгээр гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг хариуцагч нар төлөхийг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5-д хариуцагч нарын нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заахаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн багасгасан шаардлага болох 1,000,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн тал хувь болох 14,275 төгрөгийг улсын төсвийн данснаас нэхэмжлэгч М.од буцаан олгож, хариуцагч нараас 120,300 төгрөгийг хариуцагч Д., Ц. нараас гаргуулж нэхэмжлэгч М.од олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д., Ц. нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулаагүй бол барьцаа хөрөнгө болох хороо, , тоотод байрлах нэгж талбарын дугаартай 699 м.кв Ц.гийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар, хороо, , од байрлах нэгж талбарын дугаартай 699 м.кв Д.гийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газруудаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн багасгасан шаардлага болох 1,000,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн тал хувь болох 14,275 төгрөгийг улсын төсвийн данснаас нэхэмжлэгч М.од буцаан олгож, хариуцагч нараас 120,300 төгрөгийг хариуцагч Д., Ц. нараас гаргуулж нэхэмжлэгч М.од олгосугай.

3.Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.БЭЭЖИН