2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00141

 

2025              03             13                                  193/ШШ2025/00141                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,******* дугаар хороо, ******* байранд байрлах, ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,******* дугаар хороо, ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, *******ын т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,303,783.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... Зээлдэгч А. нь манай "******* ББСБ" ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 4,274,910 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч А. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч А.аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсан. Зээлдэгч нь манай байгууллагад өөрийн биеэр ирж оршин суугаа хаягаа тодорхойлж өгсөн ба шүүхэд хандан зээлийн хүүгээ зогсоолгох хүсэлтэй байгаа болно.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч А.аас:

Үндсэн зээл 4,274,910 төгрөгөөс 1,827,938.92 төгрөг төлж, үлдэгдэл 2,446,971.08 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-аас 2025 оны 01 дүгээр сарын 16-ыг хүртэлх 1053 хоногийн үндсэн хүү 2,808,808.45 төгрөгөөс 1,182,752 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,626,056.45 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 230,755.68 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,303,783.21 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжинд 84,000 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү.... гэжээ.

 

Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ий нэхэмжилсэн 4,303,783.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.

Хариуцагч А.аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ий нэхэмжилсэн 4,303,783.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.аас зээлийн гэрээний үүрэгт 4,303,783.21 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,303,783.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 84,000 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 42,000 төгрөгийг улсын төсвөөс, 42,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч А. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, А.т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,303,783.21 (дөрвөн сая гурван зуун гурван мянга, долоон зуун наян гурван төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,000 (наян дөрвөн мянга) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 42,000 (дөчин хоёр мянга) төгрөгийг улсын төсвөөс, 42,000 (дөчин хоёр мянга) төгрөгийг хариуцагч А.аас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгохоор олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ       Б.БЭЭЖИН