| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00016/И |
| Дугаар | 193/ШШ2025/00143 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 193/ШШ2025/00143
2025 03 14 193/ШШ2025/00143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай,******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны *******од оршин суух, ******* ургийн овогт *******н *******ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.*******,
Гуравдагч этгээд: *******, *******сийн ажилтан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* нь аймгийн сумын нэгдэлд гийн , ийн нарын хамт 1 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бригадад мал маллаж байсан одоо тэтгэвэрт гарах болсон учир ажилласан жил хүрэхгүй байна. Би аймгийн хөдөө аж ахуйн техникум төгсөөд сумд очиж ажиллаж байгаад 1986 онд цэргийн албанд татагдсан. Цэргийн албанаас татагдаж ирээд 1 оны 8 сард мал авч 1991 он хүртэл малтай байж байсан. Тэгээд нэгдлийн хувьчлал болсон. Ер нь 1994 он хүртэл мал малласан. 1994 он хүртэл мал малласан тухай баримт архиваас лавлагаа гаргуулах гэсэн лавлагаа гараагүй. Мөн 1989 он, 1991 онд мал маллаж байсан талаарх цалингийн хуулбарыг авсан. Иймд 1 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бригадад мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нотлох баримтаар:
гийн , ийн нарын тодорхойлолт /хх-13-14х/, аймгийн сумын малчин Н.*******ын цалингийн бүртгэл 1989-1990 он /хх-15х/, Н.*******ын ХААТР-1/А/ /хх-44х/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.******* нь аймгийн сумын нэгдэлд малчинаар ажиллаж байсан гийн /хх-29-30х/,
мөн аймгийн сумын нэгдэлд малчинаар ажиллаж байсан ийн /хх-27-28х/, нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх (хх-41х), ******* бүртгэлийн хэлтсээс Н.*******ын Хаатр-21 (А), Хаатр-01 (А), Хаатр-01 (Б) баримтын лавлагаа, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Нэхэмжлэгч нь Н.******* нь Налайх дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатч баталсан/ нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Нэхэмжлэгч Н.******* нь малчинаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
Мөн шүүх хуралдаанд хэрэгт авагдсан баримтын хэмжээгээр хүсэлтийн шаардлагаа тогтоолгохоор аймгийн сумын нэгдэлд 1 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бригадад мал маллаж байсан байсан болох нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,
******* ургийн овогт *******н *******ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-5х),
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-3х),
аймгийн сумын малчин Н.*******ын цалингийн бүртгэл 1989-1990 он /хх-15х/, Н.*******ын ХААТР-1/А/ /хх-,44х/ зэргийг ирүүлсэн байх тул хуулийн шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Н., Н. нарыг нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч гийн ийн (хх-29-30х), ийн ын (хх-27-28) нарыг гэрчээр асуусан мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ургийн овогт *******н *******ын аймгийн сумын нэгдэлд 1 оны 08 дугаар сарын 20-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН