| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01140/И |
| Дугаар | 320/ШШ2025/00309 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 320/ШШ2025/00309
| 2025 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 320/ШШ2025/00309 |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Зүүн хариад овогт Н-ын С, Барнууд овогт Д-ийн Т. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Т.Э-ыг эх Н.Сгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Т.Э-ыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Т.гээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хариуцагч Д.Т.гээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** дугаар багийн 24-*****в тоотод байрлах, 734м.кв газар бүхий 48м.кв талбайтай, байшин буюу 40,000,000 (дөчин сая) төгрөг, 2. Тоуоta Рrius 20 маркийн ******** ХӨВ улсын дугаартай, автомашин буюу 8,000,000 (найман сая) төгрөг, 3. Тоуоta land cruizer 80 маркийн **************ХӨН улсын дугаартай, автомашин буюу 26,000,000 (хорин зургаан сая) төгрөг, 4. Хөвсгөл аймгийн **************** сумын 4 дүгээр багийн ************ гэх газарт байрлах, малын өвөлжөөний хашаа, 5x5 метрийн хэмжээтэй дутуу барьсан сууцны байшин буюу 10,000,000 (арван сая) төгрөг, 5. Хөвсгөл аймгийн **************сумын 4 дүгээр багийн ***************гэх газарт байрлах, малын хаваржааны хашаа, 5x5 метрийн хэмжээтэй сууцны байшин буюу 10,000,000 (арван сая) төгрөг, 6. Үнээ 23 толгой*1,135,000 төгрөг=26,105,000 төгрөг, 7. Шүдлэн үхэр 6 толгой*805,000 төгрөг=4,830,000 төгрөг, 8. Хязаалан үхэр 3 толгой*1,040,000 төгрөг=3,120,000 төгрөг, 9. Бяруу 10 толгой*260,000 төгрөг= 2,600,000 төгрөг, нийт 42 толгой үхэр буюу 36,655,000 (гучин зургаан сая зургаан зуун тавин таван мянга) төгрөг, 10. Азарга 2 толгой*1,350,000 төгрөг=2,700,000 төгрөг, 11. Гүү 9 толгой*1,000,000 төгрөг=9,000,000 төгрөг, 12. Морь 6 толгой* 1,140,000 төгрөг=6,840,000 төгрөг, 13. Соёолон үрээ 2 толгой*800,000 төгрөг= 1,600,000 төгрөг, 14. Хязаалан/шүдлэн үрээ 3 толгой*680,000 төгрөг=2,040,000 төгрөг, 15. Хязаалан/шүдлэн байдас 2 толгой*500,000 төгрөг=1,000,000 төгрөг, 16. Даага/унага 1 толгой*275,000 төгрөг, нийт 25 толгой адуу буюу 23,455,000 (хорин гурван сая дөрвөн зуун тавин таван мянга) төгрөг, бүгд 60,110,000 (жаран сая нэг зуун арван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий 67 толгой бод мал, байрны үнээс ногдох хэсэг 55,443,333 (тавин таван сая дөрвөн зуун дөчин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөг болон эд хөрөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.С, охин Т.Э- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 104,055,667 (нэг зуун дөрвөн сая тавин таван мянга зургаан зуун долоо) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д зааснаар гэрлэгчдийн банкны зээлийн өр 25,000,000 (хорин таван сая) төгрөгийг Н.Сд ногдсон дээрх 104,776,666 (нэг зуун дөрвөн сая далан долоон мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгөөс гаргуулан, хариуцагч Д.Т.д олгож, Төрийн банкны Хөвсгөл Мөрөн-2 тооцооны төвөөс 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 50,000,000 (тавин сая) төгрөг авсан малчны зээлийг нэхэмжлэгч Н.С цаашид хариуцахгүй болохыг мэдэгдсүгэй.
6. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШЗ2024/0**********дугаар шүүгчийн захирамжаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулах хариуцагч Д.Т.гийн эрхийг хориглосон урьдчилсан арга хэмжээ авсан болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т.гээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Н.Сд олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Д.Т., энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.С нарт тус тус даалгасугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА