Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/03937

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 04 197/ШШ2025/03937

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, ******* цамхагт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, ******* тоотод оршин суух, Са******* Ар******* /РД:*******/-д холбогдох,

 

12,580,754.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2025.02.10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээнүүдийн зээлийн төлбөрт 2,605,135 төгрөг, хүүгийн төлбөрт 1,446,377 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 127 төгрөг, нийт 4,051,639 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагчид холбогдуулан өдөр ******* тоот, ******* тоот зээлийн гэрээний үүрэгт 2025.02.10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,894,865.37 төгрөг, хуримтлагдсан хүү 5,921,689.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 718,579.50 төгрөг, нотариатын зардал 45,000 төгрөг, бүгд 12,580,754.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ХК нь С.Ар*******од холбогдуулан 12,580,754.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа билээ. Хариуцагч С.Ар******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,580,754.51 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч С.Ар*******од холбогдуулан, 12,580,754.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ар******* нь 12,580,754.51 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч С.Ар*******оос 12,580,754.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ар*******од холбогдох, 108,121.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Ар*******оос улсын тэмдэгтийн хураамжид 108,121.35 төгрөг, улсын орлогоос 108,121.35 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,242.7 төгрөгөөс үлдэх 108,121.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР