| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0299/э |
| Дугаар | 0350 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 0350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Г.Номин
улсын яллагч: Б.Ганбулган
шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цогт овогт Д Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706040060264 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Д Н, 1990 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо Ээж хайрханы дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:УЗ90042202,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Н нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн дүгээр хороо Шархадны тоотод амьдардаг С.Б гэрээс 43 инчийн Эл Жи маркийн зурагтыг хулгайлан авч 719.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Маргааш нь би Болортуяад уучлаарай гэж хэлсэн. Би тэр үед яагаад ч юм зурагтыг нь аваад гарчихсан гэв.
Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15.55 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо тоотод нэг хашаанд амьдрах Н.Ц байшингийн хаалгаар орж жижиг өрөөний стенкэн дээр байрлах 42 инчийн LG зурагтыг хулгайлсан. Тэгээд уг зурагтыг Баянзүрх дүүргийн Цайзын офицер талруугаа явдаг автобусны ард БОСА дэлгүүрийн хажууд байрлах ломбарданд 350.000 төгрөгөөр өөрийнхөө иргэний үнэмлэхээр тавьсан. Би хохирлыг барагдуулж өгнө гэжээ. /хх-ийн 16/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 3-6/
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өнөөдөр 13.40 цагт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны тоотод байрлах байшингаа онгорхой орхиод ажилдаа явсан Тэгээд орой 19.45 цагт гэртээ ирсэн чинь манай зурагт байхгүй болсон байсан. Тэгээд хашаанд байдаг хамаатны Н өдөр 16.00 цагт дуудлага өгсөн цагдаа нар нохойтой ирээд үзлэг хийгээд явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар цагдаа нар ирсэн бэ гэсэн чинь нэрийг нь мэдэхгүй гэхээр нь цагдаад дахин дуудлага өгсөн. 43 инчийн LG брэндийн смарт зурагт алдагдсан. 2017 оны 6 дугаар сард 1.400.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Хар өнгийн хүрээтэй доороо LG гэсэн бичигтэй юм. Манай хашаанд гэрт амьдардаг Х гэж хүн болон Н сэжиглэж байна гэжээ. /хх-н 12-15/
Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би эхнэр Н 1 жил гарангийн өмнө танилцсан. Тэрнээс хойш хамт амьдарч байна. Бид хоёр хамтран амьдарч байгаа юм. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёр хамт амьдрахад Н 5, 2 настай хоёр хүүхэдтэй байсан. Н зан аашийн хувьд даруухан, хүнтэй маргаад байдаггүй юм. Н нэг дүү ээжийнхээ хамт амьдардаг байсан гэжээ. / хх-н 17/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай ломбарданд 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Д овогтой Н РД:УЗ90042202 регистрийн дугаартай эмэгтэй хүн LG брэндийн 42 инчийн зурагтыг 350.000 төгрөгөөр барьцаанд тавиад 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдөр буцаагаад өөрөө ирээд авсан. Би уг зурагтыг хулгайн зурагт гэж мэдээгүй. Уг хүн өөрийнхөө бичиг баримтаар тавьсан болохоор өөрийнхөө эд хөрөнгийг тавьж байна л гэж ойлгосон гэжээ. / хх-н 40/
Дамно хөрөнгийн үнэлгээний газрын тайлан /хх-н 43/ Хохирогч зурагтаа 1.400.000 төгрөгөөр үнэлсэн байна. үнэлгээний газар 719.940 төгрөгөөр үнэлсэн байна.
Д.Н эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-37, 46-49/
Д.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 50-51/
Д.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 30/, оршин суудаг хорооны тодорхойлолт /хх-н 32/ сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-н 24-32/ зэрэг болно.
Д.Н нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 46-685 тоотод амьдардаг С.Б гэрт нь орж гал түлчихээд гарахдаа 43 инчийн Эл Жи маркийн зурагтыг хулгайлан авч 719.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … орой 19.45 цагт гэртээ ирсэн чинь манай зурагт байхгүй болсон байсан. Тэгээд хашаанд байдаг хамаатны Н өдөр 16.00 цагт дуудлага өгсөн цагдаа нар нохойтой ирээд үзлэг хийгээд явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар цагдаа нар ирсэн бэ гэсэн чинь нэрийг нь мэдэхгүй гэхээр нь цагдаад дахин дуудлага өгсөн. 43 инчийн LG брэндийн смарт зурагт алдагдсан гэсэн мэдүүлэг . /хх-н 12-15/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …мэдүүлэхдээ: Манай ломбарданд 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Д овогтой Н РД:УЗ90042202 регистрийн дугаартай эмэгтэй хүн LG брэндийн 42 инчийн зурагтыг 350.000 төгрөгөөр барьцаанд тавиад 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдөр буцаагаад өөрөө ирээд авсан гэсэн мэдүүлэг / хх-н 40/
Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...нэг хашаанд амьдрах Н.Цэнджавын байшингийн хаалгаар орж жижиг өрөөний стенкэн дээр байрлах 42 инчийн LG зурагтыг хулгайлсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Д.Н холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.Б шүүгдэгч Д.Н маргааш нь зурагтыг ломбарднаас аваад буцаан өгч хохиролгүй болгосон тул шүүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Д.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, бага насны 3 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Цогт овогт Д Н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Н оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг ШШГБайгууллагад даалгасугай.
5. Д.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН