Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00511

 

 

 

 

 

 

 

 

 

А- ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/02455 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн хариуцагч Г.З-, М.А- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 465 990 342.28 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, хариуцагч Г.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч М.А-, түүний өмгөөлөгч А.Батмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь зээлдэгч Г.З-, М.А- нартай 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулан 400 000 000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэйг, 36 сарын хугацаатай олгосон. Зээлийн барьцаанд Г.З-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Нарны зам гудамж, 75 тоот хаягт байршилтай №000700275 гэрчилгээний дугаартай, Ү-2204097275 улсын бүртгэлийн дугаар бүхий 1800 м.кв бүхий үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, М.А-ын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Нарны зам гудамж, 75 тоот хаягт байршилтай №000011974 гэрчилгээний дугаартай, Э-2204000763 улсын бүртгэлийн дугаар бүхий 1189 м.кв бүхий контор үйлчилгээний зориулалттай газар барьцаалсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Зээлдэгч Г.З-, М.А- нар нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 399 998 491.71 төгрөг, зээлийн үндсэн хүү 64 470 988.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 520 861.82 төгрөг, нийт 465 990 342.28 төгрөгийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч нараас дээрх бодогдсон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 2102030497 тоот зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3, Иргэний хуулийн 225.1, 227.1, 453.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн, иргэн Г.З-, М.А- нартай байгуулсан эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 465 990 342.28 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А-наас 400 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. 2019 оны 9 сар хүртэл хүүгээ төлж байсан. Эхнэр Г.З- 2019 оны 10 дугаар сарын 02-нд гэнэт бие нь муудаж Солонгос улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсноор үргэлжлүүлэн зээлийг графикийн дагуу төлөх боломжгүй болсон. А-инд энэ талаар цаг тухайд нь мэдэгдсэн болно. А-ны үйл ажиллагааг Монгол банкнаас зогсоож эрх мэдлийг Монгол банкны аудитын газраас бидэнтэй холбогдож 399 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар мэдэгдсэн. Бид үндсэн төлбөр болох 399 998 491.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 64 470 988.75 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Монгол банкнаас А-ны үйл ажиллагааг зогсоож, Монгол банкны аудитын газраас бидэнтэй тохиролцсон байхад нэмэгдүүлсэн хүү тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.З-, М.А- нараас /хувь тэнцүүлэн/ 465 990 342.28 гаргуулж, А- ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.З-, М.А- нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204097275 дугаарт бүртгэгдсэн Г.З-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13332/ Нарны зам гудамж, 75 тоот 1 800 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, М.А-ын эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э-2204000763 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Нарны зам гудамж, 75 хаягт байрлах нэгж талбарын 1331300938 дугаар бүхий 1189 м.кв /0.1189 га/ талбайтай контор, үйлчилгээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.З-, М.А- нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 558 102 /хоёр сая таван тавин найман мянга нэг зуун хоёр/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/02455 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн хувьд дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу мэтгэлцэх зарчим дээр үндэслэн явагдаагүй, нэхэмжлэгчийг оролцуулан мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадсангүй. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусах байсан бөгөөд гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон нь үндэслэлгүй бөгөөд гэрээний дагуу төлөх боломжгүй болсон шалтгаанаа бичгээр мэдэгдсэн, үргэлжлээд цар тахал гарч улс орнууд хилээ хаасантай холбоотойгоор бизнест эрсдэл үүсэж зогсонги байдалд орсон дээрх бүх давагдашгүй хүчин зүйлийг харгалзан үзэлгүй гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь зээлдүүлэгч эрх ашгаа өндөрт тавьсан өөрт ашигтай хууль зөрчсөн гэрээ байгуулсан дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/02455 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А- ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч нь хариуцагч Г.З-, М.А- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 465 990 342.28 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А- ХХК нь 400 000 000 төгрөгийг, жилийн 22.20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Г.З-, М.А- нар нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч нар нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 400 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-7, 18-р тал/

Мөн өдөр болон 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр талууд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Г.З-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, /13332/, Нарны зам гудамж, 75 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204097275 дугаарт бүртгэлтэй, 1 800 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч М.А-ын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Нарны зам гудамж, 75 тоот хаягт байршилтай, 1189 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-2204000763 дугаарт бүртгэлтэй, газрыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 9-14-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.

 

451 451.1 зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.1, 1.9-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нар нь биелүүлэх үүрэгтэй.

 

нар гэрээний үүрэгт нийт 37 955 443 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс зөрчсөн болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 18-р тал/ Иймд А- дахь Бүрэн эрхт төлөөлөгч нь 225 225.1 , үүргийг .

 

Хариуцагч нар татгалзалдаа Монголбанкнаас А- ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, зээлийн үлдэгдэл 399 000 000 төгрөг төлөх талаар мэдэгдсэн тул хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх боловч хариуцагч нь энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Зээлийн нийт үүрэг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 465 990 342.28 төгрөг буюу үндсэн зээл 399 998 491.71 төгрөг, хүү 64 470 988.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 520 861.82 төгрөг болох нь тооцооллын хүснэгтээр тогтоогджээ. /хх-ийн 17-р тал/. Иймд хариуцагч Г.З-, М.А- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 465 990 342.28 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

 

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн, цар тахал гарсантай холбоотойгоор бизнест эрсдэл үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэсэн үндэслэл заажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан байх бөгөөд шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн болох нь тов мэдэгдсэн баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 48-р тал/. Гэвч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцоогүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал хариуцагчийн эрхэлж буй бизнест хэрхэн, яаж нөлөөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүх хариуцагч нарын төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг 2 558 102 төгрөг гэж зөв хуваарилсан боловч мөнгөн дүнг үсгээр бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасныг дурьдах нь зүйтэй бөгөөд энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх .

 

167 167.1.1-т заасныг , :

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/02455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 558 102 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ