Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 320/ШШ2025/00357

 

                                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл  аймаг  дахь  сум  дундын  анхан  шатны  шүүхийн  шүүгч  А.Дөлгөөн  би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ####  дүүрэг, 1 дүгээр хороо, #### , #### ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ####  сумын ####  дугаар баг #### гэх газар оршин суух, РМ9#### 010101 дугаар регистртэй, М****д овогт Э****н Н*****г,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ####  сумын ####  дугаар баг #### гэх газар  оршин суух, ####  дугаар регистртэй, ####  овогт #### нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 6,18#### ,944.76 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр #### 62,#### 02.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 16,915.21 төгрөг, нийт 6,56#### ,162.81 (зургаан сая таван зуун жаран гурван мянга нэг зуун жаран хоёр мөнгө) төгрөг (наян нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, #### 20/2025/00#### 0####  дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ####  салбарын захирал #### шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч #### болон хамтран зээлдэгч #### нар нь 202####  оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дугаар №MN0200#### 4201#### 0185772####  тоот зээлийн гэрээний үндсэн дээр 11,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, сарын 1,6 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай малчны зээл авсан.

Зээлдэгч хагас жил тутамд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 202####  оны 05 дугаар сарын 20-ны өдрийн төлөлт болох #### ,000,000 төгрөг, 202####  оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн төлөлт болох 2,500,000 төгрөгний төлөлтнөөс дутуу төлж 1,816,055.24 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн төлөлт болох #### ,000,000 төгрөгнөөс төлөлт хийгээгүй нийт 485 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,18#### ,944.76 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр #### 62,#### 02.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 16,915.21 төгрөг, нийт 6,56#### ,162.81 төгрөгийг зээлдэгч #### , #### нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

2. Хариуцагч #### шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие #### нь Төрийн банкиас нэхэмжилж байгаа 6,56#### ,162.81 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн #### 8 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч #### нь хариуцагч #### т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 6,18#### ,944.76 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр #### 62,#### 02.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр16,915.21 төгрөг, нийт 6,56#### ,162.81 (зургаан сая таван зуун жаран гурван мянга нэг зуун жаран хоёр мөнгө) төгрөг (наян нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч #### нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие #### нь Төрийн банкиас нэхэмжилж байгаа 6,56#### ,162.81 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,970 (нэг зуун арван есөн мянга есөн зуун дал) төгрөгийн тал хувь болох 59,985 (тавин есөн мянга есөн зуун наян тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч #### , #### нараас 59,985 (тавин есөн мянга есөн зуун наян тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 12####  дугаар зүйлийн 12#### .1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ####  нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 6,18#### ,944.76 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр #### 62,#### 02.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 16,915.21 төгрөг, нийт 6,56#### ,162.81 (зургаан сая таван зуун жаран гурван мянга нэг зуун жаран хоёр мөнгө) төгрөг (наян нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч #### төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,970 (нэг зуун арван есөн мянга есөн зуун дал) төгрөгийн тал хувь болох 59,985 (тавин есөн мянга есөн зуун наян тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч #### , #### нараас 59,985 (тавин есөн мянга есөн зуун наян тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компанид олгосугай. 

3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                    А.ДӨЛГӨӨН