| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/03675/И |
| Дугаар | 197/ШШ2025/03935 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/03935
2025 04 04 197/ШШ2025/03935
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, жигжиджав, 9/1,******* давхар хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16-р хороолол, улаанхуаран гудамж, 13-р байр, ******* тоот хаягт оршин суух, Га******* Гэ******* /РД:*******/-д холбогдох,
822,072.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Га******* Гэ******* нь 2022 оны 04 сарын 12-ны өдөр ******* дугаартай Барьцаат зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 589 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,031,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд А52 загварын гар утас барьцаалсан. 2022 оны 04 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,031,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, Энэхүү мөнгөн дүнгээс 928,000.00 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл*******12,772.53 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт*******22,072.53 төгрөгийг Га******* Гэ*******гаас гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.3 дахь заалтад ...Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ... гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Гэ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Гэ******* /*******/-д холбогдох хэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын дүн*******22,072.53 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь, Г.Гэ*******д холбогдуулан 822,072.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Гэ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 822,072.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 822,072.53 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,500 төгрөгийн тал хувь болох 12,250 төгрөгийг хариуцагч Г.Гэ*******гаас, тал хувь болох 12,250 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,500 төгрөгөөс үлдэх 12,250 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 822,072.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Гэ******* нь бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Гэ*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 12,250 төгрөг, улсын орлогоос 12,250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,500 төгрөгөөс үлдэх 12,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Гэ******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР