Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/03934

 

 

 

 

 

 

2025 04 04 197/ШШ2025/03934

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, ******* давхарт байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 39 дүгээр хороо, Улаанхуаран 13302, Энхтайваны өргөн чөлөө, 4, ******* тоотод оршин суух, Жа******* Бэ******* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,631,361.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 4,305,966.58 төгрөг,******* тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 2,308,394.74 төгрөг, Нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 6,631,361.32 төгрөг төгрөгийг хариуцагч Жа******* Бэ*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Бэ*******т холбогдох 6,631,361.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Бэ******* миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 5 дугаар сарын 10-аас 10 сарын турш өр төлбөр барагдуулна. 2025 оны 5 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 6 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 7 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 8 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 9 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 10 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 11 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10-нд 700,000 төгрөг, 2026 оны 1 сарын 10-нд 700,000 төгрөг, 2026 оны 2 сарын 10-нд 331,361.32 төгрөгөөр тус тус төлж барагдуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ж.Бэ*******т холбогдуулан 6,631,361.32 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ж.Бэ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,631,361.32 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд буюу 2025 оны 5 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 6 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 7 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 8 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 9 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 10 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 11 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10-нд 700,000 төгрөг, 2026 оны 1 сарын 10-нд 700,000 төгрөг, 2026 оны 2 сарын 10-нд 331,361.32 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ж.Бэ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,631,361.32 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 5 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 6 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 7 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 8 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 9 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 10 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 11 сарын 10-нд 700,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10-нд 700,000 төгрөг, 2026 оны 1 сарын 10-нд 700,000 төгрөг, 2026 оны 2 сарын 10-нд 331,361.32 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,052 төгрөгөөс 60,526 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 60,526 төгрөг, улсын төсвийн данснаас 60,526 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.Бэ******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР