| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2024/0081/З |
| Дугаар | 110/ШШ2025/0010 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 110/ШШ2025/0010
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, К.Н нэхэмжлэлтэй, тус аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдох, “Ногооннуур сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/131 дүгээр “Сумын Засаг даргын орлогчийг чөлөөлж, томилох тухай” захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Нэхэмжлэгч К.Н би Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/131 дугаар “Сумын Засаг даргын орлогчийг чөлөөлж, томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч Ногооннуур сумын Засаг даргаас маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/131 дүгээр захирамжийг өөрөө хүчингүй болгон шийдвэрлэж, миний ажлыг хүлээлгэж өгсөн юм. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж маргаан бүхий актыг хүчингүй болгосон тул би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар захирамжаар маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн байна.
Улмаар нэхэмжлэгч К.Н нь “Ногооннуур сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/131 дүгээр “Сумын Засаг даргын орлогчийг чөлөөлж, томилох тухай” захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.Н “Ногооннуур сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/131 дүгээр “Сумын Засаг даргын орлогчийг чөлөөлж, томилох тухай” захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, К.Н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.ЕРКЕШ