Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/03931

 

 

 

 

 

 

2025 04 04 197/ШШ2025/03931

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, Б.Доржийн гудамж, Их засаг цогцолборт байрлах, ******* ХХК, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Алтан өргөө хотхоны 73 дугаар байр, ******* тоотод оршин суух, Со******* Ою******* /РД:*******/-д холбогдох,

 

8,364,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Их засаг лицей сургуульд суралцагч, түүний эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гурвалсан гэрээ байгуулж хүү Мя******* От******* /*******/, охин Мя******* Де // нар 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор сургалтын төлбөрийг зуун хувь төлж барагдуулах үүрэгтэй байсан ба нийт 9,800,000 төгрөг төлөхөөс сургалтын төлбөрийн үлдэгдэл 8,364,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Ою*******д холбогдох 8,364,000 сургалтын төлбөрийг 2025 оны 5 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны ******* дүгээр сард 5,364,000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.Ою*******д холбогдуулан 8,364,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч С.Ою******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,364,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 5 дугаар сараас 2025 оны ******* дүгээр сар хүртэл буюу нийт 7 сарын хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны ******* дүгээр сард 5,364,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч С.Ою******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,364,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 5 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны ******* дүгээр сард 5,364,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,774 төгрөгөөс 60,526 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 74,387 төгрөг, улсын төсвийн данснаас 74,387 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч С.Ою******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР