Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/1044

 

 

 

 

    2023           10            26                                         2023/ДШМ/1044

 

Д.С, Д.С, П.Э, А.П,

Б.А, П.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогч С.Есүхэй,

яллагдагч Д.С,

яллагдагч Д.С, Д.С нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл,

яллагдагч П.Э,

яллагдагч А.Пын өмгөөлөгч Ж.Баяржавхлан,  

яллагдагч Б.А, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

яллагдагч П.Эын өмгөөлөгч Г.Сүхээ,

яллагдагч Д.С,

яллагдагч Б.А, Д.С нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх,

          нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/2417 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч С.Есүхэйгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Н.Анхбаярын бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцлээр Д.С, Д.С, П.Э, А.П, Б.А, П.Э нарт холбогдох 1902000000217 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овгийн Д.С, 1972 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 399б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 8-11 тоотод оршин суудаг, /РД:ЧВ72121908/;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2. Монгол овгийн Д.С, 1979 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “Нуурын тагт” ХХК-д бичил уурхайн захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 10 дугаар гудамжны 110 тоотод оршин суудаг, /РД:ГН79091808/,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

3. Тайж овгийн П.Э, 1978 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, кетельчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамжны 0184 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 805 дугаар ангийн хойд талд байрлах “Шүхэрт” гэсэн хаягтай гэр хороололд оршин суудаг, /РД:ХЖ78040707/;

2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 612 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

4. Мэтэв овгийн А.П, 1966 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ноос боловсруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 107 дугаар байрны 81 тоотод оршин суудаг, /РД:ШВ66122361/;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 659/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар өөрт оногдох эд хөрөнгөөс нь 300.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг хурааж, 8 жил хорих ялаар шийтгэж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 659/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн заримыг нь буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сар хорих ялыг оногдуулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 жил хорих ялаар тогтоож, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаартай магадлалаар 2 жилийн хорих ял болгон өөрчлөлт оруулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоосон, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

5. Өөлд овгийн Б.А, 1972 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 35 дугаар байрны 54 тоотод оршин суудаг, /РД:ХЙ72042561/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,

6. Харуулчин овгийн П.Э, 1969 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ээрэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар  хорооллын 12а байрны 0 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ШЕ69041600/,

1. Яллагдагч Д.С нь дангаараа үргэлжилсэн үйлдлээр:

1. 2016   оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эксим финанс” ББСБ-д барьцаанд тавих зорилгоор 00-88 УБВ улсын дугаартай Тоёото ланд крузер-200 загварын автомашины хуурамч гэрчилгээ ашиглаж, 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан залилж 18.730.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 224 тоот өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн ашиглаж, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Мон Сант Алдар" ХЗШ-д барьцаанд тавьж 20.000.000 төгрөг залилсан,

3. 2015 оны 07 дугаар сард Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хангарди ордны гадаа "Нийслэлийн автозамын газраас захиалсан 560 сая төгрөгийн төсөвтэй замын нөхөөсний ажил байна, урьдчилгаа мөнгө өгсөн хүнд ажил авч өгч чадна" гэж хуурч мэхлэх аргаар хохирогч И.Дэлгэрмаагаас 13.000.000 төгрөг залилсан,

4. 2016   оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуурамч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 00-88 УБВ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” загварын автомашиныг “Дотно финанс” ББСБ-д барьцаалж 15.000.000 төгрөгийг залилан,

5. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Мянганбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 44/1 дүгээр байрны 32 тоот 2 өрөө орон сууцыг давхар түрээсэлж иргэн А.Батбаярыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 13.000.000 төгрөг залилсан,

6. 2016 оны 12 дугаар сарын 09-нөөс 28-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 45 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Мөнхзаяад “Ногоон төгөл” хотхоны 73 дугаар байрны 50 тоот 2 өрөө орон сууцыг “өөрийн эзэмшлийн байр” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 23.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст баригдаж буй “Хайрхан хотхонд байрны захиалга авч байна” гэж хохирогч Б.Сүхчулууныг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч гэрээ байгуулан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20.425.000 төгрөг, мөн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилж нийт 23.825.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 5 дугаар сарын 9-нээс 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Хоймор” төвийн байрны 405 тоот өрөөг түрээслэн “Кореа Хаппи трейвэл” гэх визний зуучлалын компани байгуулан Бүгд найрамдах Солонгос улс руу аяллаар явах виз гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

-хохирогч Ч.Оюунгэрэлээс 2018 оны 06 дүгээр сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Ж.Амаржаргалаас 2018 оны 06 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг,

-хохирогч Н.Өнөрцэцэгээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Л.Долгормаагаас 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Б.Лхагваас 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2,800,000 төгрөг,

-хохирогч Н.Далайцэрэнгээс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч С.Пүрэвнямаас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр З,000,000 төгрөг,

-хохирогч Э.Бямбасүрэнгээс 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Г.Өлзийбатаас 2018 оны 05 дугаар сарын эхээр 3,000,000 төгрөг,

-хохирогч Б.Эрдэнэбаяраас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Б.Батзаяагаас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Т.Цэрэндоржоос 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр З ,000,000 төгрөг,

-хохирогч А.Энхболдоос 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Ч.Равдандоржоос 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Р.Лувсан-Очироос 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Б.Цэндбаяраас 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Б.Оюунзулаас 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Д.Дэлгэрбаяраас 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Ц.Батсайханаас Дэлгэрбаяраас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Э.Мөнхсайханаас 2018 оны 06 дүгээр сарын 10-ны өдөр 2,800,000 төгрөг,

-хохирогч Г.Ууганбаяраас 2018 оны 05 дугаар сарын эхээр 3,000,000 төгрөг,

-хохирогч З.Чинсанаагаас 2018 оны 05 дугаар сарын эхээр 3,000,000 төгрөг,

-хохирогч Э.Одонтунгалагаас 2018 оны 05 дугаар сарын эхээр 3,000,000 төгрөг,

-хохирогч О.Цогзолмаагаас 2018 оны 05 дугаар сарын сүүлээр 3,000,000 төгрөг,

-хохирогч Т.Базаррагчаагаас 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Ж.Золзаяагаас 2018 оны 06 сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Т.Ганжаргалаас 2018 оны 06 сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч М.Өсөхбаяраас 2018 оны 05 сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч А.Нямгэрэлээс 2018 оны 06 дугаар сарын сүүлээр 3,000,000 төгрөг,

-хохирогч А.Баярмагнайгаас 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Э.Одсүрэнгээс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Э.Эрдэнэтуяагаас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Ж.Соронзонболдоос 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Б.Билгүүнээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Б.Наранчимэгээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Н.Эрдэнэбаяраас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Д.Энхжаргалаас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Б.Амгалангаас 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Д.Маналжаваас 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Э.Жаргалсайханаас 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Ц.Батсайханаас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Б.Балжиргаваагаас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг,

-хохирогч Б.Мягмаржаваас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, нэр бүхий 43 иргэдээс “Кореа Хаппи трейвэл” ХХК-ийн Голомт банкны дансанд шилжүүлэн авч нийт 121.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Т.Уранчимэг, Ё.Цэцэгмаа нартай “Дээшлэх говь” ХХК-ийн захирал Батмөнхөөс “түлш авах уу” гэж хуурч мэхлэн худал хэлж итгүүлэн “Уранлхам” ХХК-ний Голомт банкны 1185002851 дугаарын данс руу “түлшний мөнгө” гэж 58.622.400 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны ШУТИС-ийн тооцооны салбараар дамжуулан авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Ё.Цэцэгмаатай бүлэглэн:

1. 2013   оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны зээл чөлөөлж өгнө" гэсэн зарын дагуу холбогдсон Х.Гансүхийн 5.000.000 төгрөгийн зээлийг чөлөөлж өгч, “нэмж 3.000.0000 төгрөгийн зээл өгнө” гэж төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Х.Гансүхээс түүний барьцаа болгон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 49-68 тоотод байх 70.000.000 төгрөгийн /хохирогч 110.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэж маргадаг/ 3 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг итгэмжлэл хийлгэн авч, бусдад захиран зарцуулж залилсан;

2. 2013 оны 10 дугаар сард хохирогч Х.Гансүхийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байх 3 өрөө орон сууцыг “Гансүх миний нөхөр, энэ байрыг танд барьцаалуулан тавьж зээл авъя" гэж хуурч мэхлэх аргаар иргэн Ц.Эрдэнэбатаас 60.000.000 төгрөг залилсан;

3. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төрийн банкны салбарт “АНУ-ын визэнд орох гэсэн чинь банкны дансанд мөнгө байрлуулах хэрэгтэй байна" гэж иргэн А.Цэдэнжаваас хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг Д.Сгийн дансанд хийлгэж залилсан,

4. 2014 оны 05 дугаар сард “хямд үнэтэй шатахуун нийлүүлнэ” гэж Б.Батсайханаас хуурч мэхлэх аргаар Хаан банкны дансаар дамжуулан 14.657.200 төгрөгийг залилсан;

5. 2014   оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 224 тоот 4 өрөө орон сууцны Ү-2201008099 улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч О.Дуламсүрэнг хуурч, зээлийн болон барьцааны гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөг залилсан,

6.Хохирогч О.Гантулгад “хямд үнээр шатахуун нийлүүлнэ” гэж итгэлийг нь олж, эхний ээлжийн түлшийг нийлүүлэн, үлдэгдэл түлшийг нийлүүлэхгүй “алдагдалд орсон” гэж төлөхөөс зайлсхийн 2016 оны 06 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дорны-Их транс” ХХК-ийн дансаар 29.755.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

яллагдагч М.Ганхишигтэй бүлэглэн:

1. 2011   оны 11 дүгээр 10-ны өдөр хохирогч Д.Даариймаад хуурамч газар эзэмших гэрчилгээ барьцаанд тавьж зээлэх нэрийдлээр 3.500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард түүний эзэмшлийн 16-06 УНА улсын дугаартай “Тоёота ланд крузер-80” загварын автомашиныг худалдан авна гэж хуурч 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан,  /М.Ганхишиг нь 3.500.000 төгрөгийг буцаан төлж 2015 оны өршөөлийн хуульд хамрагдсан тээврийн хэрэгслийг буцаан өгч хохирол төлөгдсөн/

2. 2011   оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Алтанзаяад иргэн Д.Даариймаагийн эзэмшлийн 16-06 УНА улсын дугаартай “Тоёото Ланд крузер-80” загварын автомашиныг хуурамч худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан давхар худалдах худалдан авах гэрээ хийж, уг автомашиныг Бу.Алтанзаяад 14.500.000 төгрөгөөр зарж залилсан, /М.Ганхишиг нь 4.000.000 төгрөгийг буцаан төлж 2015 оны өршөөлийн хуульд хамрагдсан/

3. 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М.Ганхишигтэй бүлэглэн "Бичил глобус" ББСБ-д хохирогч Д.Даариймаагийн эзэмшлийн 16-06 УНА улсын дугаартай “Тоёото Ланд крузер-80” загварын автомашиныг хуурамч худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан бусдад барьцаалан залилж 6.000.000 хохирол учруулсан, /М.Ганхишиг нь 3.000.000 төгрөгийг буцаан төлж 2015 оны өршөөлийн хуульд хамрагдсан/

яллагдагч И.Дэлгэрмаатай бүлэглэн:

1. 2015   оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Голомт хотхоны нотариат дээр Ө.Алтанзул, Х.Должинжав нарт "авто замын ажил олж өгнө" гэж итгэл үнэмшил төрүүлэн хохирогч Х.Должинжаваас 15.900.000 төгрөгийг залилж авсан,

яллагдагч С.Батбаяр, С.Тамир нартай бүлэглэн:

1. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 136 дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.Уянгын нэр дээр шилжүүлэн, улмаар өөрийгөө Б.Уянга нэрээр танилцуулан иргэн Ц.Гүнчин-Ишээс 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээгээр халхавчлан залилсан,

яллагдагч С.Тамиртай бүлэглэн:

1. Яллагдагч С.Тамир нь өөрийгөө “Солонгос улсын виз гаргадаг ажил эрхэлдэг, Д.Сг элчин сайдын яаманд ажилладаг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээгээр халхавчлан "Солонгос улсын виз гаргаж өгнө" гэж итгүүлэн Б.Энхтуяагаас 2.500.000 төгрөг, Ю.Төрсайхан, Б.Эрдэмбилэг нараас 2.020.000 төгрөг залилж нийт 4.520.000 төгрөгийн хохирол учруулсан.

яллагдагч А.Птай бүлэглэн:

1. “Монгол банкнаас зээл гаргуулж өгнө” хэмээн Д.Лхагвадоржийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 97.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч залилсан,

яллагдагч Д.Энх-Оюунтай бүлэглэн:

1. Хохирогч Г.Гантогтохыг “Буянт-Ухаа” 2 хороололд түрээсийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны төвийн замын урд байрлах нотариатаар орж, 7.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан, Хаан банкны дансаар 5 сая төгрөг, бэлнээр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...Нийслэлийн орон сууцны корпорац нь бүх ажилчдадаа орон сууц өгсөн, орон сууцтай хүмүүс нь эрхийн бичгээ зарж байгаа юм...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Энх-Ариунаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 80.500.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан,

яллагдагч Б.Уранчимэг, М.Ичинхорлоо нартай бүлэглэн:

1. “Гүнзэгэстэй” ХХК-ийн захирал Д.Цэрэндэндэвт 128.000 литр түлш худалдахаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тохирч, түүнээс урьдчилгаа 17.500.000 төгрөгийн төлбөрийг Хаан банкны дансаар авсны дагуу 14.000 литр түлш нийлүүлэн итгэл олж, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр "түлш хямд үнээр зарна" гэж хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын Хас банкны дансаар 70.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2. Яллагдагч А.П нь дангаараа үргэлжилсэн үйлдлээр:

1. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгодог-2 орон сууцад “урьдчилгаа 10,000,000 төгрөг өгөөд байр захиалах боломжтой” хэмээн хохирогч Э.Энх-Оюуныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Аюу констракшн” ХХК-ийн компанийн нэр дээрх Хаан банкны 5021789072 тоот дансаар 10.000.000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр, “Баялаг ундраа” төвийн тоск машинаас шилжүүлж залилсан гэмт хэргийг,

2. “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн С.Есүхэйг хуурч, төөрөгдөлд оруулан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан Таурын авто машины зогсоол дээр 26.300.000 төгрөг бэлнээр авч залилсан,

3. Өөрийгөө Монгол банканд ажилладаг хэлтсийн дарга Мягмарын Оюунгэрэл гэж танилцуулан иргэн Ч.Лхагвадоржийг хуурч “2,000,000,000 төгрөгийн зээл гаргуулж өгч чадна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэр байрлах Хаан банкнаас шилжүүлсэн нийт 90,000,000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

4. Хохирогч Б.Соёлмаад бодит байдлыг нуух замаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Нарт хороололд 70.18 мкв талбайбүхий 3 өрөө орон сууцын 168.432.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн урьдчилгаа авахдаа өөрийн компанийн байр мэтээр бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулж мөн байрын гэрчилгээ гарах гэж байна 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 800.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь шилжүүлж авч нийт 15.800.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

5. Өөрийгөө “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарт" хорооллын орон сууцыг барьсан компани захирал” гэж хохирогч Н.Батдэлгэрийг хуурч, зохиомол байдлыгзориудаар бий болгож, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байрны урьдчилгаа төлбөр болох 10,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. Хохирогч Ц Энхбатад өөрийгөө “Монгол банканд ажилладаг Оюун-Эрдэнэ гэдэг” гэж танилцуулж Монгол банкнаас зээл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон зээл гаргах ажлын хөлс гэж 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр нийт 43.850.000 төгрөгийг иргэн А.Батцагааны эзэмшлийн Хаан банкны 5624078902 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

7. Өөрийгөө “Монгол банкны зээлийн хяналтын албаны дарга ажилтай Оюунгэрэл” гэж танилцуулан "Монгол банкнаас зээл гаргаж өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч О.Оюуныг төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сард түүнийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар" их дэлгүүрийн 5 давхарт байхад нь 25.000.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр А.Батцагаан гэгчийн Хаан банк дахь 5624018902 дугаарын дансаар 2.500.000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч О.Оюуныг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МН” таурт байхад нь Тулга гэгчийн Хаан банкны 5749058590 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 8.000.000 төгрөг буюу нийт 35.500.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,

8. “Банкнаас бага хувийн хүүтэй зээл гаргаж өгнө” гэж иргэн У.Тулгаболдыг хуурч, төөрөгдөлд оруулан зээл гаргаж өгөхөд шаардлагатай гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 55.000.000 төгрөг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Д.Стай бүлэглэн:

1. Монгол банкнаас зээл гаргуулж өгнө хэмээн Д.Лхагвадоржийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 97,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч залилсан,

Яллагдагч Б.Атай бүлэглэн:

1. Өөрсдийгөө “Монгол банканд ажилладаг тус банкнаас хэрэгжүүлж байгаа "Алт-2" хөтөлбөрт хамруулж зээл гаргуулж өгч чадна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй 6 хорооны нутаг дэвсгэр байрлах "Нисдэг машин" худалдааны төвийн 2 давхарт байрлах Авто тээврийн үндэсний төв дээр хохирогч Т.Баянмөнхийн эзэмшлийн 02-21 УБН улсын дугаартай 110.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота ланд крузер 200” загварын автомашиныг нь шилжүүлэн авч залилсан,

2. Өөрсдийгөө “Монгол банканд ажилладаг, банкнаас бага хувийн хүүтэй зээл гаргаж өгнө” гэж иргэн Э.Халиуныг хуурч, төөрөгдөлд оруулан “дансанд мөнгө байршуулах шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 2021 оны 06  дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд дансаар болон бэлнээр нийт 34.420.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

3. Өөрсдийгөө “Монгол банканд ажилладаг” гэж хэлж иргэн С.Гулдарийг хуурч, төөрөгдөлд оруулан, дансанд мөнгө байршуулах шаардлагатай гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 2021 оны 08 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 05- ны хооронд дансаар болон бэлнээр нийт 147.740.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

яллагдагч Б.Арданханд, Д.С нартай бүлэглэн:

1. 2021   оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан уул аймагт "Америкийн хөрөнгө оруулалттай "Ядуурлыг бууруулах сан"-аас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөр” гэж 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно" гэж Б.Наранцэцэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч Б.Наранцэцэгт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2021   оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан уул аймагт "Америкийн хөрөнгө оруулалттай "Ядуурлыг бууруулах сан"-аас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөр” гэж 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно" гэж В.Одхүүг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдпыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч В.Одхүүд 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Яллагдагч Б.А дангаараа үргэлжилсэн үйлдлээр:

1. “Түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч хохирогч Н.Баасанг төөрөгдөлд оруулж 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Тулга гэх хүний Хаан банкны 5749058590 дугаар дансаар 5,128,600 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2. 2021 оны 10 дугаар сард хохирогч Б.Баяраад "НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутгаас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 5.128.000 төгрөгийг Хаан банкны 5749058590 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

3. 2021 оны 10 дугаар сард хохирогч С.Буяндэлгэрт "НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутгаас 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын хооронд 5.128.000 төгрөгийг Хаан банкны 5749058590 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

4. Хохирогч Б.Бурмаад "НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутгаас 2022 оны 01 дүгээр сард 5.000.000 төгрөгийг залилсан,

5. Хохирогч Х.Баасанцэрэнд "НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутгаас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 5.128.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2021 оны 10 дугаар сард хохирогч Б.Байгалмаад Б.Баяраагаар Дамжуулан "НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутгаас 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 15,125,600 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. 2021 оны 10 дугаар сард хохирогч Ө.Эрдэнэтулгыг Б.Баяраагаар дамжуулан "НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутгаас 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.128.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. Хохирогч Ж.Сүлдболдод "НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 5.129.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. Хохирогч Б.Баярбатад “НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутгаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5.128.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. Хохирогч Б.Отгонбаатар “НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутгаас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр яллагдагч А.Птай бүлэглэн:

1. Өөрсдийгөө “Монгол банканд ажилладаг тус банкнаас хэрэгжүүлж байгаа “Алт-2" хөтөлбөрт хамруулж зээл гаргуулж өгч чадна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй 6 хорооны нутаг дэвсгэр байрлах "Нисдэг машин" худалдааны төвийн 2 давхарт байрлах Авто тээврийн үндэсний төв дээр хохирогч Т.Баянмөнхийн эзэмшлийн 02-21 УБН улсын дугаартай 110.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота ланд крузер 200” загварын автомашиныг нь шилжүүлэн авч залилсан,

2. Өөрсдийгөө “Монгол банканд ажилладаг банкнаас бага хувийн хүүтэй зээл гаргаж өгнө” гэж иргэн Э.Халиуныг хуурч, төөрөгдөлд оруулан дансанд мөнгө байршуулах шаардлагатай гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-ний хооронд дансаар болон бэлнээр нийт 34.420.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

3. Өөрсдийгөө “Монгол банканд ажилладаг гэж хэлж иргэн С.Гулдарийг хуурч, төөрөгдөлд оруулан, дансанд мөнгө байршуулах шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 2021 оны 08 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 05- ны хооронд дансаар болон бэлнээр нийт 147.740.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

яллагдагч А.П, Д.С нартай бүлэглэн:

1. 2021   оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан уул аймагт "Америкийн хөрөнгө оруулалттай "Ядуурлыг бууруулах сан"-гаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөр гэж 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно" гэж Б.Наранцэцэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч иргэн Б.Наранцэцэгт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан уул аймагт "Америкийн хөрөнгө оруулалттай "Ядуурлыг бууруулах сан"-гаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөр гэж 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно" гэж В.Одхүүг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч иргэн В.Одхүүд 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Яллагдагч Д.С нь үргэлжилсэн үйлдлээр яллагдагч А.П, Б.А нартай бүлэглэн:

1. 2021   оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан уул аймагт "Америкийн хөрөнгө оруулалттай "Ядуурлыг бууруулах сан"-аас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөр гэж 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно" гэж Б.Наранцэцэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, емчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч иргэн Б.Наранцэцэгт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан уул аймагт "Америкийн хөрөнгө оруулалттай "Ядуурлыг бууруулах сан"-аас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөр гэж 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно" гэж В.Одхүүг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч иргэн В.Одхүүд 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Яллагдагч П.Э нь дангаараа үргэлжилсэн үйлдлээр:

1. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 31 тоот гэртээ байсан хохирогч М.Билгүүнийг “хөнгөлөлттэй байрны зээлд хамруулж, байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Д.Стай бүлэглэн:

1. Хохирогч П.Гантогтохыг “Буянт-Ухаа” 2 хороололд түрээсийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны төвийн замын урд байрлах нотариатаар орж, 7,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан, Хаан банкны дансаар 5,000,0000 төгрөг, бэлнээр 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж нийт 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “..Нийслэлийн орон сууцны корпорац нь бүх ажилчдадаа орон сууц өгсөн, орон сууцтай хүмүүс нь эрхийн бичгээ зарж байгаа юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Энх-Ариунаас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 80,500,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан,

Яллагдагч П.Этай бүлэглэн:

1. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 2-806 тоот гэртээ байсан хохирогч Ц.Алтансүхийг “Нийслэлийн орон сууц корпорацын байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргилуун төвийн Хаан банканд байсан хохирогч Х.Ганшижирийг “Нийслэлийн орон сууцны корпорацаас иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй орон сууцанд орох иргэдийн жагсаалтад оруулж, орон сууцанд оруулах боломжтой, таньдаг хүн байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудал дээр байсан хохирогч Х.Оюуныг “Төрийн орон сууцны корпорацад таньдаг хүн байгаа, урьдчилгаа 7.000.000 төгрөг шилжүүлбэл Цагаан хуаранд 2 өрөө түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж П.Эаар дамжуулан Ш.Алтантуяагаас 4,000,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хууран мэхлэх замаар залилсан,

6. Яллагдагч П.Э нь үргэлжилсэн үйлдлээр П.Этай бүлэглэн:

1. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 2-806 тоот гэртээ байсан хохирогч Ц.Алтансүхийг “Нийслэлийн орон сууц корпорацын байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд :оуулж, дансаар нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргилуун төвийн Хаан банканд байсан хохирогч Х.Ганшижирийг “Нийслэлийн орон сууцны корпорацаас иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй орон сууцанд орох иргэдийн жагсаалтад оруулж, орон сууцанд :эуулах боломжтой, таньдаг хүн байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудал дээр байсан хохирогч Х.Оюуныг “Төрийн орон сууцны корпорацад таньдаг хүн байгаа, урьдчилгаа 7.000.000 төгрөг шилжүүлбэл Цагаан хуаранд 2 өрөө түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж П.Эаар дамжуулан Ш.Алтантуяагаас 4,000,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хууран мэхлэх замаар залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, А.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, П.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, П.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Д.Сэлэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “1.1-т гэмт хэрэг гарсан байдал мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна”, 4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр;” гаргана, 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:”, 1.1-д “талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц;” гэж тус тус заажээ.

Нэг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1644 дугаартай захирамжийн тодорхойлох хэсэгт:

2/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтын дагуу яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тусгах шаардлагатай атал яллагдагч нар бусдад нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсан, хэнд хэдэн төгрөг нөхөн төлсөн, үлдэгдэл төлбөр зэрэг хохирлын тооцоог яллагдагч тус бүрээр шинэчилж гаргаагүй байна.

3/ Б.А, А.П нар нь хохирогч Т.Баянмөнхийн эзэмшлийн 02-21 УБН улсын дугаартай 110.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота ланд крузер 200” загварын автомашиныг шилжүүлэн авч залилсан гэх үйлдлийн улмаас олсон орлогыг юунд хэрхэн зарцуулсан, эд хөрөнгө болгосон эсэхийг тогтоолгох гэсэн агуулгатай тухайн хохирогчийн хүсэлтийг хангах нь зүйтэй.

4/ Тус хэрэгт яллагдагч Д.Сэлэнгийн анх гэрчээр болон сэжигтнээр өгсөн гэх мэдүүлгүүдийг хавсаргаагүй талаар нягтлан шалгаж тодруулах шаардлагатай байна.” гэсэн заалтуудыг огт биелүүлэлгүй орхигдуулжээ.

Өөрөөр хэлбэл, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1644 дүгээр захирамжаар яллагдагч Д.С, Б.А нарын өмгөөлөгч З.Хүрэлсүхийн прокурорт гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн, хохирлын тооцоог яллагдагч тус бүрээр гаргаагүй, Б.А, А.П нар нь Т.Баянмөнхийн автомашиныг шилжүүлэн авсан гэх үйлдлийн улмаас олсон орлогыг хэрхэн зарцуулсан эсэхийг тогтоох, яллагдагч Д.Сэлэнгийн гэрчээр болон сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдийг хэрэгт хавсаргаагүй үндэслэлийг тодруулах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 348/А дугаар яллах дүгнэлтийн хавсралт буюу 115 дугаар талд “...Хэргийн хохирлын тооцоо, яллагдагч нарын бусдад төлөх төлбөрийг яллах дүгнэлтийн хавсралтын ард гаргасан болно. ...” гэж тэмдэглэсэн байх боловч уг хохирлын тооцоог яллах дүгнэлтийн хавсралтад тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад “Яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тусгана” гэж заасантай нийцээгүй байна.

Хэдийгээр прокуророос мөрдөн байцаалтын шатанд яллагдагч тус бүрийг байлцуулан хохирлын тооцооллыг гаргасан баримт 29 дүгээр хавтаст хэргийн 191-201 дүгээр талд авагдсан хэдий ч үүнийг яллах дүгнэлтэд хавсаргаагүйг яллах дүгнэлтийн  хэлбэрийн бүрдэл хангагдсан гэж үзэх, цаашлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” нотолсон гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн, 30 дугаар хавтаст хэргийн 117 дугаар талд Нийслэлийн прокурорын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1164 тоот зөвшөөрөл авагдсан байх бөгөөд үүгээр Мөрдөн байцаах албаны тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Цогтбаярт 1902000000217 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэгдсэн 2118003930094 дугаар эрүүгийн хэргээс “мэдүүлэг алга болсон” гэх гомдлын хүрээнд ач холбогдол бүхий баримтыг хуулбарлан авах, үзлэг хийх зөвшөөрөл олгожээ.

Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “...яллагдагч Д.Сэлэнгийн гомдлыг хянан шалгаад, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гарсан...” гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт холбогдох баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул шүүгчийн захирамжийн холбогдох хэсэг хангагдсан гэж үзэхээргүй байна.

Мөн хохирогч Т.Баянмөнхийн эзэмшлийн “Ланд Круизер 200” загварын автомашиныг Б.А, А.П нар нь шилжүүлэн авч залилсан гэх үйлдлийн тухайд гэмт хэргийн улмаас олсон ашиг, орлогыг хэрхэн захиран зарцуулсан эсэх үйл баримтыг яллагдагч нараас дахин мэдүүлэг авах замаар тодруулах, шаардлагатай тохиолдолд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх боломжтой, уг нөхцөл байдал нь хохирогч Т.Баянмөнхөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тогтооход ач холбогдолтой байхад “...энэ нь нэгэнт урьд авагдсан баримтуудаар тогтоогдоно. ...” гэх шалтгаанаар тодорхой ажиллагаа хийгээгүйг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй.

Хоёр. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагч Д.С, А.П, П.Э, П.Э, Б.А, Д.С нарт холбогдуулж үйлдсэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 348/А дугаар яллах дүгнэлтийн 42 дугаарт талд яллагдагч Д.Сгийн үйлдэлд холбогдуулан хохирогч О.Хатанболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс тусгаж, судлах нотлох баримтаар тодорхойлсон байх боловч яллагдагч Д.Сгийн холбогдсон хэргүүдийн үйлдэл тус бүрийг тодорхойлохдоо О.Хатанболдыг хохироосон үйлдлийг орхигдуулсан нь ойлгомжгүй, мөн Ц.Батсайхан 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг гэж 2 удаа давхардуулж бичсэн, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “яллагдагч Д.С нь нийт 67 хохирогчоос үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад 934,423,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар” гэж ерөнхий байдлаар яллах дүгнэлт үйлджээ. Энэхүү 67 хохирогчид О.Хатанболд орсон эсэх нь тодорхойгүй байх тул энэ яллах дүгнэлтээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд дээрх үндэслэлээр буюу тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1644 дүгээр захирамжийн биелэлтийг бүрэн хангуулах, яллагдагч Д.Сгийн хохирогч О.Хатанболдод хохирол учруулсан гэх үйлдлийг яллах дүгнэлтийн “Холбогдсон хэргийн талаар” хэсэгт тусгах, яллагдагч нарын учруулсан хохирлын тооцоог яллах дүгнэлтийн хавсралтад нэг бүрчлэн тусгах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Гурав. Харин таслан сэргийлэх арга хэмжээний тухайд яллагдагч нарт 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд яллагдагч Д.С, П.Э, А.П, Б.А нар нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл шүүхэд биечлэн ирж бүртгүүлэх тухай шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд байх тул Д.С, П.Э, А.П, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хзягаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагч Д.С, П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүхэд эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлсийг хэргийн хамт буцаан хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Яллагдагч Д.С, П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Б.А, А.П, Д.С, П.Э нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн АО4122509, АС2036558, дугаартай бэлэн мөнгө 20.000-н дэвсгэрт 2 ширхэг Р82483521, АК8838359, АК0145690, АК1933485,    N22041259,АК9056420,         Р85786633, АК9801113, Р83123665, АК6437589, Р80919321, N22462311, N25793453, N23534502, Р84743562, АК0961230, А34272252, АК1769237, Р87733085, Р87733084 дугаартай бэлэн мөнгө 10.000-н дэвсгэрт 20 ширхэг, А1_9436107, АИ6858826, АР4323638, АР7062665, АМ5848154,      АО9037321,    АМ7257835,   АО7491459,    А84718045, АГ2072729, А1.3027934,    АИ7665047,    АК4870161,    А13341915,     АО8393525, АИ8041148, АМ7126249, АР0141948, дугаартай бэлэн мөнгө 5.000-н дэвсгэрт 18 ширхэг, N22547683, N29405967, Р84246319, N37196360, Р82332130, Р83433765, N34312984, дугаартай бэлэн мөнгө 100-н дэвсгэрт 7 ширхэг, А133203827, А\Л/9895653, А\Л/9895654, А\Л/9895655, А\Л/9895656, дугаартай бэлэн мөнгө 50-н дэвсгэрт 5 ширхэг, АИ8810906, АН7362610, АИ2157203, АР0350148, дугаартай бэлэн мөнгө 20-н дэвсгэрт 4 ширхэг, АО2562562, АО2573374, АО2573355, АО2119956 дугаартай бэлэн мөнгө 10-н дэвсгэрт 4 ширхэг, “Дөрвөн улирлын хүлэмж” нэртэй төсөл 3 ширхэг тус бүр 41 хуудас, 140 хуудас бүхий цэнхэр өнгийн хавтас дотор хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 ширхэг, “Дөрвөн улирлын хүлэмж”-ийн бизнес төсөл гэх материал 12 хуудас, Монголын эхнэрүүдийн холбооны дүрэм гэх хуулбар 16 хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл гэх материал 6 хуудас, Монголын эхнэрүүдийн холбоо батлан даалт гэх бичиг 1 хуудас, анкет 100 ширхэг, хоосон анкет маягт сим картын үүр 5 ширхэг, нотариатаар хийсэн итгэмжлэл 1 ширхэг, Төрийн банкны виза карт 1 ширхэг, Монголын эхнэрүүдийн холбооны тамга 1 ширхэг, Нуурын тагт нөхөрлэл гэсэн тамга 1 ширхэг, баримт 50 ширхэг, Монголын эхнэрүүдийн холбоо Санхүү тамга 1 ширхэг, эхний 2,3,4 дүгээр хуудас болон 113 дугаар хуудасны ард талд гараар бичигдсэн 114 хуудастай ногоон өнгийн Дэвтэр 1 ширхэг, ногоон өнгийн флаш 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Есүхэй давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг яллагдагч А.Пагмадулам 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бүлэглэн 300.000 төгрөгийг залилуулсан бөгөөд одоог хүртэл хохирлоо барагдуулаагүй.

Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн мөрдөн байцаагч нар болон прокурорууд өөрсдийн ажил үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа учраас хэргийг шүүхээс прокурорт буцаасан 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн захирамжид гомдолтой байгаагаа мэдэгдэж гомдол гаргаж байна.

Мөрдөн байцаагч болон прокурорын байгууллагуудын олон удаагын дүгнэлт, мөрдөн байцаалтын шийдвэрүүд, дүгнэлтүүд байсаар байхад удаа дараа шүүхээс прокурорт буцааж цаг авах, хугацаа хожих үйлдлүүд ил тод удаа дараа гаргасаар байгаа юм.

Яллагдагч нар хэргийг улам өөхшүүлж сул батлан даалтанд явуулж, удаа дараа прокурорт буцаан 100 орчим хохирогчийн эрхийг зөрчиж, хэргээр удаашруулах процесс болж байна гэж үзэж байна. Иймэрхүү удаа дараа удаашруулах үйл явдал процессуудаас болж 3 яллагдагч, 6 хүн болж нэмэгдсэн хэрэг улам цааш даамжирч байна.

Иймд Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, түүнд заасан заалтуудын дагуу хэргийг буцаан гэм буруутайг хэлэлцэх хэлэлцүүлгийн товыг зарлаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтын дагуу яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор, уршгийн талаарх мэдээллийг тусгах шаардлагатай атал яллагдагч нар бусдад нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсан, хэнд хэдэн төгрөг нөхөн төлсөн, үлдэгдэл төлбөр зэрэг хохирлын тооцоог яллагдагч тус бүрээр шинэчилж гаргаагүй байна. ...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь хэсэгт зааснаар хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл..., яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг тусгахаар... иргэний нэхэмжлэл түүнийг хангах талаар авсан арга хэмжээ гэдэгт гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид ямар хэмжээний хохирол, төлбөр учирсан, хохирол, төлбөрийн хэдий хэмжээтэй зүйлийг нөхөн төлсөн, одоо хэчнээн хэмжээний хохирол, төлбөрийг барагдуулах талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд ямар арга хэмжээ авсан болохыг дурдсан байхыг ойлгоно.

Прокуророос 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 348а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад энэ талаар бүрэн тусгасан атал шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн хийх боломжгүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа явуулж байж нотлох баримт шинээр цуглуулах, гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, эсхүл мөрдөн байцаалтын ажиллагаа өөр газарт буюу нэмэлт олон ажиллагаа явуулах шаардлагатай байхыг ойлгодог.

Б.А, А.П нар нь хохирогч Т.Баянмөнхийн эзэмшлийн 02-21 УБН улсын дугаартай 110.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “тоёота ланд крузер 200” загварын автомашиныг шилжүүлэн авч залилсан гэх үйлдлийн улмаас олсон орлогыг юунд хэрхэн зарцуулсан, эд хөрөнгө болгосон эсэхийг тогтоох гэжээ.

Хэрэгт хохирогч Т.Баянмөнхийн “...Оюун гэх эмэгтэй нь Монгол банкны аль ч салбарт ажилладаггүйг 2021 оны 08 дугаар сард Монгол банкны төв дээр нь очоод Оюуны зургийг харуулаад энэ хүн ажилладаг эсэх талаар үүдэнд суудаг ажилтнаас асуухад ийм хүн огт ажилладаггүй гэж хэлсэн, тэгээд ланд-200 гэх машин нь манай найз Монгол-Эрдэний /99119049/ нэр дээр байсан машин бөгөөд би найздаа “Алт-2” хөтөлбөрт хамрагдаад уурхайгаа ажиллуулах хэрэгтэй байна, энэ ажлыг бүтээхэд мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгээд Монголоо найз маань за тэгвэл тэр бүтээх гэж байгаа хүнтэйгээ намайг уулзуулаадах гэж хэлэхээр нь бид хоёр хамт сууж байгаад тэр Оюун /99936042 90887858, 90599444/ гэх эмэгтэй рүү залгасан. Тэгээд манай найз залгаад ярьсан чинь Оюун "наад хүний чинь ажил 7 хоногийн дотор, удлаа гэхэд 10 хоногийн дотор бүтнэ..." гэж хэлсэн. Тэгээд манай найз тэр ярианд нь итгэсэн, би өөрийн өмчлөлд байсан Баянбүрдийн хойд талд байрлах 402 м.кв газраа өөрийн найз Монгол-Эрдэнийн нэр дээр 2020 оны 8 дугаар сарын 4, 5-ны өдийн хавьцаа шилжүүлээд, ланд-200 загварын машиныг нь худалдах худалдан авах гэрээгээр өөрийн дээр итгэмжлэл хийлгэн авсан. Тэгээд тэр өдрөө тус ланд-200 загварын машинаа Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Арднаханд /80112334/-ын нэр дээр 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нисдэг машин дотор байдаг авто тээврийн үндэсний төвийн салбар дээр шилжүүлж өгсөн, тухайн үед Оюун, Арданаханд хоёр хоёулаа би ганцаараа байсан. Надад ер нь тэр төслийг огт харуулж байгаагүй, асуухаар цааш нь төслийг чинь алт-2 хөтөлбөрт оруулчихсан байгаа гээд байдаг байсан. Тэгээд одоог хүртэл холбоогүй болчихсон. Тэгээд Арднаханд нь 2021 оны 8 дугаар сард надад ....төсөл чинь бүтэхээ байсан, би машины чинь мөнгийг буцааж өгнө, миний нэр дээр шилжсэн учраас би өөрөө өгнө. Оюун гэх хүнтэй одоо ямар ч холбоогүй болсон, олдохгүй байгаа гээд Оюуныгаа нуугаад байсан...” гэх мэдүүлэг /20-р хх-ийн 154-157-р хуудас/

Гэрч Э.Эрдэнэбаатарын “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк зар дээр хар Энгийн Ланд 200 загварын тээврийн хэрэгслийн зургийг нь тавьчихсан зарна гэсэн зар байсан. Одоо бол ямар дугаар тавьсан байсныг санахгүй байна. Би өөрөө Хувиараа тээврийн хэрэгсэл худалдан авч зарж борлуулдаг болохоор тухайн зар байршуулсан хүмүүстэй ярьж байгаад улсын их дэлгүүрийн хажуу талд байна гэхээр нь очиж үзсэн. Намайг очиход 50 орчим насны 2 эмэгтэй, нэг залуу нийт 3 хүн байсан. Тэгээд уг тээврийн хэрэгслийг үзэж байгаад авахаар болж тохиролцоод Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цирк дотор байрлах Авто тээврийн үндэсний төвд очиж уг тээврийн хэрэгслийг надад зарах гэж байгаа эмэгтэйгийн нэр дээр байгаа эсэхийг шүүлгэхэд мөн байсан. Тэгээд би пипетит нь мэдэхгүй байна 50 орчим насны эмэгтэйгээс өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч Хүүхдийн 100-д байрлах Хаан банкин дээр очиж өөрийн Хаан банкны 5084051188 дугаарын данснаас тээврийн хэрэгсэл зарсан эмэгтэйгийн нэр дээрх Хаан банкны 5622501969 дугаарын данс руу шилжүүлсэн. Би ер нь тээврийн тээврийн хэрэгсэл хүнээс худалдан авахдаа тухайн надад зарсан хүний данс руу мөнгийг нь шилжүүлдэг юм. Б.Арданханд гэх хүн нь надад тээврийн хэрэгсэл зарсан юм шиг байна. Тэгээд тээврийн хэрэгслийг өөр дээрээ байлгаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бусдад зарсан. ...” гэх мэдүүлэг /20-р хх-ийн 170-р хуудас/

Яллагдагч А.Пын “...Анх 2021 оны 08 дугаар сард санагдаж байна одоо эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа Мөнхтуяа, намайг Баянмөнх гэж хүнтэй уулзуулсан. Тухайн үед Баянмөнх нь надад “5 тэрбум төгрөгийн “Алт-2” хөтөлбөрт хамруулж зээл гаргаад өгөөч” гэхээр нь би түүнд “зээл гаргахаар 250.000.000 төгрөг өгөх юм бол гаргаж өгье” гэж хэлсэн. Тэр үед Баянмөнх зөвшөөрч байсан юм. Тэгээд Баянмөнх надад материалаа бэлдэж өгсөн ба би түүнд “зээл гаргахад хэрэг болох мөнгөө өг” гэж хэлэхэд “250.000.000 төгрөг олдохгүй байна” гэж хэлсэн. Түүнээс хойш би түүнээс хэд хэдэн удаа мөнгөө өгөх талаар шаардахад “бэлэн мөнгө олдохгүй байна найзынхаа Ланд-200 машиныг зарах гэж байна, уг машинаа зарагдахаар мөнгийг чинь өгнө” гэхээр нь би “уг машинаа надад өгчих, тэгээд би зээлийг чинь гаргаж өгье” гэж хэлээд Арданахандыг дагуулж очоод он, сар, өдрийг нь мэдэхгүй байна Нисдэг машины төв дээр очиж банкнаас Арданахандын нэр дээр шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг би Арданахандтай нийлж байгаад 2, 3 хоногийн дараа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн орчимд үл таних залууд 79,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед Арданаханд нь намайг банкнаас зээл гаргаж өгч чадахгүй гэдгийг мэдэж байсан ба тухайн үед бүх зүйл дээр хамт явсан юм. Тэгээд дээрх 79.000.000 төгрөгийн 15.000.000 төгрөгийг Арданахандын дансанд өөртөө хэрэглэ гэж хэлээд үлдсэн 64.000.000 төгрөгийг нь би өөртөө зарцуулсан юм. Би тухайн үед өөрийгөө Оюун гэж танилцуулж байсан, учир нь өөрийгөө өөр нэрээр санаатайгаар худал хэлсэн юм. Бид 2 мөнгө олох зорилготой дээрх зүйлсийг хийсэн юм. Би хохирогчид учирсан хохирлыг одоогоор төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /20-р хх-ийн 185-186-р хуудас/

Яллагдагч Б.Арданхандын “...2021 оны 8 дугаар сард санагдаж байна. Пагамдулам эгч над руу залгаад “Зээлтэй холбоотой нэг машин хүнээс авахаар боллоо, би нэр дээрээ шилжүүлээд авчих удаахгүй буцаагаад авна гэхээр би Баянмөнх гэх хүнээс өөрийнхөө нэр лүү шилжүүлж авсан. Тэгээд маргааш нь өөр хүний нэр лүү шилжүүлж өгсөн ба уг хүн нь заавал машины нэр байгаа хүнд мөнгийг нь өгнө гээд миний данс руу 79.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөний 64.000.000 төгрөгийг Пагамдуламд 2 удаа бэлнээр авч өгсөн. Харин 15.000.000 төгрөгийг нь би өөртөө зарцуулсан юм...” гэх мэдүүлэг /20-р хх-ийн 195-р хуудас/          

 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Пагамдулам эгч над руу залгаад би хүнээс тээврийн хэрэгсэл авах гэсэн юм. Би өөрөө шүүхийн шийдвэр дээр өртэй болохоор авч болохгүй байна, чиний нэр дээр авах гэсэн юм гээд намайг Нисдэг машин худалдааны төв дээр дуудсан. Тэгээд очтол Т.Баянмөнх гэх хүн байсан. Тэгээд Баянмөнх миний иргэний үнэмлэхийг авч ороод миний нэр дээр машинаа шилжүүлж өгсөн. Тэгээд би машин барьж чадахгүй болохоор Пагамдулам эгч хүн авчраад тэр машиныг авч явсан. Харин над руу маргааш нь залгаад Улсын Их Дэлгүүрийн урд талд намайг дуудсан. Тэгээд байж байтал нэг залуу ирээд уг машиныг худалдан авахаар Циркийн авто тээврийн үндэсний төв руу орсон. Тэгээд нөгөө залуу өөрийнхөө нэр дээр нөгөө машиныг шилжүүлж авсан. Гэтэл машин худалдаж авсан хүн нь би мөнгөө бэлнээр өгөхгүй машины эзэмшигчийн данс руу шилжүүлнэ гээд миний Хаан банкны 5622501969 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд Пагамдулам эгч бид 2 хүүхдийн 100-д байрлах Хаан банк орсон чинь нэг дор 50.000.000 төгрөгөөс дээш гаргахгүй гэхээр нь 50.000.000 төгрөгийг гаргуулж уг мөнгөө Пагамдуламд бүгдийг нь өгсөн. Тэндээсээ гарч Зайсангийн Оргил худалдааны төвийн Хаан банкин дээр очиж 15.000.000 төгрөгийг авсан юм. Бүгдийг нь авах гэтэл мөнгө байхгүй гээд аваагүй. Тэгээд надад 5.000.000 төгрөгийг үлдээгээд үлдсэн мөнгийг нь 2 данс руу шилжүүлүүлж авсан. Харин үлдсэн 5.000.0000 төгрөгөө маргааш нь бэлнээр гарган Пагамдулам эгчид өгсөн. Үгүй ээ. Би урьд нь огт таньдаггүй байсан юм. Ямар ч мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /25-р хх-ийн 90-р хуудас/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой.

Тус хэрэгт яллагдагч Д.Сэлэнгийн анх гэрчээр болон сэжигтнээр өгсөн гэх мэдүүлгүүдийг хавсаргаагүй талаар нягтлан шалгаж тодруулах шаардлагатай гэжээ. Гэтэл иргэн Д.Сэс гаргасан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт шалгагдаж байгаад одоо Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа 2118003930094 дугаартай хэргээс мэдүүлгүүд алга болсон гэх үйлдлийг Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Нийслэлийн прокурорын газраас хянаад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 343 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй юм.

Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх яллагдагч Д.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэв.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгохоор тодорхойлсон байдаг.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг байхаар тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг болно.

Мөн анхан шатны шүүх хэргийн бүх нотлох баримтыг шинжлэн судлах энэ нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөл чухал баталгаа болно. Үүний агуулга нь шүүх хуралдааны явцад нотолбол зохих бүхий л асуудлыг шинжлэн судлах, хэрэгт байгаа бүх нотлох баримтыг шалгаж, нягтлан үзэх, дүгнэлтээ зөвхөн шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хөдөлбөргүй нотлох баримтуудаар үндэслэх цогц ажиллагаа болдог.

Шүүх хуралдаан дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчийн болон бусад оролцогчдын мэдүүлгийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу уншиж, сонсгодог, нотлох баримтыг иж бүрнээр нь шалгаж буй ажиллагаа юм.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулахгүйгээр хэргийг прокурорт буцаасан байдал нь хэт ерөнхий дүгнэж, хэргийг прокурорт буцаасан хуульд нийцээгүй шийдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, энэ талаарх шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Д.С, Д.С нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1644 дугаартай “шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдийг биелүүлээгүй” гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж прокурор тухайн үед нь эсэргүүцэл бичээгүй. Тухайн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр учраас аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хэрэг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр прокурорт шилжихэд прокурор 2 өдрийн дараа буюу 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2 хоногийн хугацаанд ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/2417 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй. Хохирогч С.Есүхэйн гаргасан давж заалдах гомдолд холбогдуулан тайлбарлахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой журамтай. Хохирогч С.Есүхэйг процесс ажиллагааг сайн мэдэхгүй байгаа учраас хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа гэж харж байна. Гэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг буруутгахаас илүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах ёстой гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1644 дугаартай захирамж нь миний үйлчлүүлэгч Д.Сэгийн Дархан-Уул аймагт шалгагдаж байсан хэрэгтээ холбоотой байдаг. Нотлох баримт хуурамчаар үйлдсэн асуудал яригддаг. Мөн эд мөрийн баримт алга болсон асуудал байдаг. Мөн 25 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр талд авагдсан байсан эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол прокурорын шатанд алга болсон. Миний үйлчлүүлэгчийн гарын үсгийг хуурамчаар зурж мэдүүлэг зохиож бичсэн асуудал байдаг. Тухайн үед миний үйлчлүүлэгчийн гарын үсэг зурагдаж байсан эд мөрийн баримтаар хураагдаж байсан банкны гүйлгээний баримтууд байсан. Үүнтэй харьцуулж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах гэж байсан боловч прокурор 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шилжин очиход 2 өдрийн дараа буюу 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дахин яллах дүгнэлт үйлдэхдээ 14 нотлох баримтыг хассан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Ингэхдээ миний үйлчлүүлэгч Д.Сд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Учир нь, миний үйлчлүүлэгч Д.С нь 2017 оноос хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирлыг маш хурдан төлж байсан. ...” гэв.

Яллагдагч Д.Арданахандын өмгөөлөгч Б.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Харин прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Учир нь, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дутуу хийгдсэн ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэмдэглэх, тогтоох, хавсралт хэсгээс бүрдэнэ. Гэтэл яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгч Д.Арданахандын хохирлын тооцооны талаар бүрэн тусгагдаагүй. Прокурор сүүлд дахин үйлдсэн яллах дүгнэлтээ гардуулахдаа тогтоох хэсэг дутуу яллах дүгнэлт гардуулсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар миний зүгээс улсын яллагчид дахин шинэчилж яллах дүгнэлт гардуулж өгөх хүсэлтийг тавьсан боловч шүүх хүлээж аваагүй. Шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсний дараа шүүгч шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад заасан зарим яллагдагч нарын урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон талаар хууль зүйн үндэслэлээ шүүгчийн захирамжид дурдаагүй. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхэд зарим яллагдагч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх талаар ямар нэгэн санал гаргаагүй. Шүүх өөрийн санаачилгаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Гэтэл яллагдагч урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилдөг. Зөвхөн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд шүүхэд бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр яллагдагч нарыг цагдан хорьсонд гомдолтой байна. Миний бие таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан хамгийн түрүүнд давж заалдах гомдол гаргасан. Хэргийг хурдан прокурорт ирүүлэхийн тулд гомдлоосоо татгалзсан. Үүний дараа прокурорын эсэргүүцэл бичигдэж ирсэн. Мөн анхан шатны шүүх процессын алдаа гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болж зарим яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны дууссаны дараа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан яллагдагч нарыг шүүхийн саатуулах байранд байлгаж цагдан хорих 461 дүгээр хорих байр руу шөнийн 22 цагт хүргэсэн. Энэ үед шүүгчийн захирамж албажиж гараагүй байсан. Иймд цагдан хорих 461 дүгээр хорих байрны албан хаагчаас “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй бол цагдан хорих боломжгүй” гэж яллагдагч нарыг буцаасан байдаг. Үүнтэй холбогдуулж шүүх захирамжаа 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан. Миний үйлчлүүлэгч Д.Арданаханд нь шүүхийн дуудсан цагт очиж захирамжийг гардан авч тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдож байна. Иймд шүүх бүрэлдэхүүнд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим яллагдагч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн үндэслэлийг анхаарч үзнэ үү. Хэрэгт яллагдагч нарыг шүүхэд дуудсан болон шүүхэд бүртгүүлээгүй талаар баримт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч А.Пын өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд яллагдагч А.Пын өмгөөлөгч Б.Батбаяр эрүүл мэндийн шалтгааны улмаас ирэх боломжгүй болсон. Харин өмгөөлөгч С.Оюунцэцэг гадаад улс руу явсан учраас ирээгүй. Иймд миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд яллагдагч А.Пын хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар оролцож байна. Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/2417 дугаартай шүүгчийн захирамж хуульд нийцсэн. Уг шүүгчийн захирамжийн 1 дүгээр үндэслэлд маргах зүйлгүй учраас энэ талаар хэлэх тайлбаргүй. Харин шүүгчийн захирамжийн 2 дугаар заалтаар зарим яллагдагч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч А.П нь 67 настай одоогийн байдлаар эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаа. Яллагдагч Б.Аын өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан тайлбартай санал нэг байна. ...” гэв.

Яллагдагч П.Эын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

Яллагдагч Д.С, Б.А нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг хүлээж авсны дараа шүүгчийн захирамжийн 2 дахь заалт буюу яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүндрүүлж өөрчилсөнтэй холбогдуулан өмгөөлөгч нарын зүгээс гомдол гаргах гэж байсан. Гэхдээ үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг бодож хэрэв 5 хоногт прокурорын зүгээс эсэргүүцэл, хохирогчийн зүгээс гомдол гаргахгүй бол хэрэг прокурорт шилжиж очсоны дараа бид тухайн дүүргийн шүүхэд хандан таслан сэргийлэх арга хэмжээний асуудлаар гомдол гаргана гэж бодож байсан. Миний үйлчлүүлэгч Д.С, Б.А нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, урьд авсан буюу Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн хэлэлцүүлгээр улсын яллагчаас уг хэргийн бүх яллагдагч нарыг цагдан хорих талаар санал гаргасан. Энэ үед Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч М.Солонгоо прокурорын саналыг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүнээс хойш 9 хоногийн дараа өнөөдөр хянагдаж байгаа буюу 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/2417 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Энэ 9 хоногийн хугацаанд яллагдагч нарыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл хэрэгт нэмж авагдаагүй. Өөрөөр хэлбэл, прокурор 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд яллагдагч нарыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл гаргаж өгөөгүй. Прокуророос дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргаагүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчийн туслахаас “яллагдагч нар шүүхэд бүртгүүлэхдээ биеэр ирж бүртгүүлэх ёстой юм уу, эсхүл утсаар бүртгүүлэх ёстой юу” гэхэд “утсаар бүртгүүлдэг, хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа шууд хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээ авагддаг, тодорхой өдрүүдэд утсаар ярьж бүртгүүлдэг, биеэр ирж бүртгүүлэхийг шаардсан тохиолдолд биеэр ирж бүртгүүлдэг” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, шүүгчийн туслах утсаар бүртгүүлэх шаардлага тавьсан. Хэрэгт яллагдагч нарыг шүүхээс мэдэгдэх хуудсаар дуудсан ямар нэгэн баримт байхгүй. Давж заалдах шатны шүүхэд шинээр яллагдагч Д.Сгийн цагдан хорих 461 дүгээр хорих ангид хоригдсон лавлагааг гарган өгч байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанчлан миний үйлчлүүлэгч Д.С урьд нь 1223 хоног цагдан хоригдсон нь үнэн. Нэмж 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 56 хоног цагдан хоригдсон. Нийт 1279 хоног цагдан хоригдсон. Уг хэрэг удаа дараа шүүхээс прокурорын шатанд буцсан. Үүнээс прокурор өөрийнхөө хийж байгаа дүгнэлтийг ямар байгааг харах хэрэгтэй. 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 864 дугаар, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1644 дугаар, одоо хэлэлцэгдэж байгаа 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2417 дугаартай 3 удаагийн шүүгчийн захирамжаар нэг асуудлаар хэргийн дахин давтан буцаагаад байдаг. Гэтэл прокурор “анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар бүгдээрээ сууж байгаад хэлэлцэх боломжтой” гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Хэрэв үнэхээр прокурор шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол яагаад 2023 оны 3, 5 дугаар саруудад гарсан шүүгчийн захирамжид холбогдуулан эсэргүүцэл бичээгүй юм бэ. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгч шийдвэрээ уншиж танилцуулахад улсын яллагч Н.Анхбаяр шүүх хуралдаан хаагаагүй байхад хаалгыг нь саваад гарсан. Хэрэв прокурор шүүхээс гарсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу эсэргүүцэл бичих эрхтэй. Мөн яллах дүгнэлтэд хохирлын тооцоог 934.000.000 төгрөг гэж дурдсан боловч миний үйлчлүүлэгч Д.С бид хоёрын тооцоогоор хохирлын дүнг 912.300.000 төгрөг гэж ялгаатай гаргасан байгаа. Прокурор хохирлын тооцоог нэг мөр гаргачихвал энэ талаар мэтгэлцэх шиг амархан зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс улсын яллагчид “таны яллаагүй үйлдлийг шүүх хэлэлцэх юм уу” гэдэг. Гэтэл улсын яллагч “60 хоногийн завсарлага авч нэг орхигдсон хохирогчийн төлөө хэд хэдэн шийтгэх тогтоолыг дараа нь нэмж сонсгох, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор 2 дахь удаагийн гэм буруугийн шүүх хуралдаан хийх байдлаар шийдвэрлэж байна. 100 гаруй хохирогч хүлээгээд байна. Уг хэрэг олон жил боллоо” гэж тайлбарладаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2 дахь заалтаар яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Хохирогч С.Есүхэй “энэ олон хүний хохирлыг хурдан төлж барагдуулах хэрэгтэй” гэсэн. Иймд хохирлыг төлөхийн тулд идэвхи санаачилга гаргаж байгаа хүмүүсийг цагдан хорих нь үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч Д.Сгийн хувьд нийт 900.000.000 гаруй төгрөгийн хохирлоос одоогийн байдлаар 70.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэл үлдсэн байгаа. ...” гэв.

Яллагдагч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд би “өмгөөлөгчийн хамт нэмж мэдүүлэг өгмөөр байна” гэхэд надаас мэдүүлэг аваагүй. ...” гэв.

Яллагдагч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 66 хүнд учруулсан хохирлоос 5 хүний л хохирлыг төлөөгүй үлдсэн байгаа. Бусад хохирогчдын хохирлыг төлсөн. Би 2018 оноос хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй. Тодорхой оршин суух хаягтай. Мөн би 4 настай хүүхэдтэй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан намайг батлан даалтаар гаргаж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч П.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд миний өмгөөлөгч Алтанцэцэг ирээгүй. Би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Би уг гэмт хэргээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслахад утсаар бүртгүүлж байсан. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Намайг хоригдож байх хугацаанд өмгөөлөгч нэг л удаа ирсэн. Би 4-өөс 16 насны таван хүүхэдтэй. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэж хүсэж байна. Би хувиараа ноос ноолуураар юм хийдэг. Анхан шатны болон давж заалдах шүүхийн шатанд би өмгөөлөгчгүй оролцож байна. Би шүүхэд хүндэтгэлтэй хандсан учраас өмгөөлөгч минь ирээгүй байсан ч би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Мөн би шүүх цагдаагийн дуудсан цагт хамгийн түрүүнд очдог. Надад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ..” гэв.

Яллагдагч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүх цагдаагийн дуудсан цагт байнга очиж утсаар бүртгүүлдэг байсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоогийн туслах биднийг “мягмар, пүрэв гарагт утсаар бүртгүүлж байгаарай” гэж хэлж байсан. Гэтэл шүүгч М.Солонгоо биднийг “биеэр ирж бүртгүүлж байгаагүй” гэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгчихөөд аваагүй. Би нийт хохирлоос 15.000.000 гаруй төгрөгийг төлсөн байгаа. Би чихрийн шижин болон астматай учраас хорих байрны дотоод орчинд амьсгалахад хэцүү байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч С.Есүхэйгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Д.С, Д.С, П.Э, А.П, Б.А, П.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжид заасан “...нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсан, хэнд хэдэн төгрөг нөхөн төлсөн, үлдэгдэл төлбөр зэрэг хохирлын тооцоог яллагдагч тус бүрээр шинэчилж гаргаж хавсралтаар ирүүлэх, хохирогч О.Хатанболд хохирогчид орсон эсэх нь тодорхойгүй. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.  

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.

Харин анхан шатны шүүгчийн захирамжид “...яллагдагч Д.Сэлэнгийн гомдлыг шалгах, мөн хохирогч Т.Баянмөнхийг залилсаны улмаас олсон орлогыг хэрхэн зарцуулсаныг шалгах. ...” гэж заасныг шалгах шаардлагагүй гэж үзэв.

Түүнчлэн, хохирогч О.Хатанболд, Э.Эрдэнэтуяа, Б.Оюунчимэг нарыг яллах дүгнэлтэд оруулах, түүнчлэн Б.Балжиргавааг хохирогчоор тогтоон мэдүүлэг авахдаа гэрч Г.Цолмонгоос мэдүүлэг авсан нь ойлгомжгүй байгааг зөвтгөн ирүүлэх, мөн хохирлын тооцоог хавсралтаар хийж ирүүлэх нь зүйтэй байна давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогч С.Есүхэй давж заалдах гомдолдоо “...прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа бөгөөд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй бөгөөд прокурор Н.Анхбаярын “...яллагдагч Д.Сэлэнгийн гомдлыг шалгах, хохирогч Т.Баянмөнхийг залилсаны улмаас олсон орлогыг хэрхэн зарцуулсаныг шалгах. ...” гэсэн эсэргүүцлийн дээрх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул тэдгээрийн гаргасан давж заалдах гомдол болон бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/2417 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан зарим үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Яллагдагч Д.С, П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Б.А, А.П, Д.С, П.Э нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/2417 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч С.Есүхэйгийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, прокурор Н.Анхбаярын бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Д.С, П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Б.А, А.П, Д.С, П.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ