Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/00398

 

 


 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *** дүгээр хороо, Бага тойруу ****** давхарт байрлах, **** регистрийн дугаартай Д** Ф** б** ХХК-ийн

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын *** дугаар багт оршин суух, **** дугаар регистртэй, **** овогт Х**в-ын А**ад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,199,578.44 төгрөг, зээлийн хүү 600,337.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,503.77 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,880,419.57 (нэг сая найман зуун наян мянга дөрвөн зуун арван ес) төгрөг (тавин долоо) мөнгө гаргуулах тухай 320/2025/00318/и дугаар индекстэй иргэний хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Д** Ф** б** ХХК-ийн хууль, эрсдэл хариуцсан захирал П.М****н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 1,880,419.57 төгрөг,

Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл: 1,199,578.44 төгрөг, Зээлийн хүү600,337.36 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 68,503.77 төгрөг, бусад: нотариатын зардал 12,000.

Гэрээ байгуулсан огноо: 2023-10-11. Гэрээ дуусгавар болох огноо: 2024-10-05. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 340,000.00 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2023-12-05.

X.А**а нь 2023 оны 10 сарын 11-ний өдөр ЗГ2320350Х дугаартай Зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,449,900.00 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025-02-06-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 399 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь зээлийн төлбөрт 340,000.00 төгрөгийн төлөлт хийсэн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд X.А**а-с

Үндсэн зээл: 1,199,578.44 төгрөг

Зээлийн хүү: 600,337.36 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 68,503.77 төгрөг

Нотариатын зардал 12,000.00 төгрөг, нийт 1,880,419.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.            Хариуцагч Х.А**а шүүхэд гаргасан тайлбартаа: Х.А**а би 2023 оны 10 сард 2 жилийн хугацаатай гар утас зээлээр авсан. Эхний 2 удаагийн төлөлтийг хийсэн. Тэгээд зээлийн төлбөрийг төлөөгүй. Одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 1,880,419.57 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Бөөнд нь төлөх боломжгүй байгаа тул нэхэмжлэгч талтай ярилцаад төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д** Ф** б** ХХК нь хариуцагч Х.А**ад холбогдуулан үндсэн зээл 1,199,578.44 төгрөг, зээлийн хүү 600,337.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,503.77 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,880,419.57 (нэг сая найман зуун наян мянга дөрвөн зуун арван ес) төгрөг (тавин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А**а нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ...2 жилийн хугацаатай гар утас зээлээр авсан. Эхний 2 удаагийн төлөлтийг хийсэн. Тэгээд зээлийн төлбөрийг төлөөгүй. Одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 1,880,419.57 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,036 төгрөгийн тал хувь болох 22,518 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.А**агаас улсын тэмдэгтийн хураамж 22,518 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.275 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д** Ф** б** ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,199,578.44 төгрөг, зээлийн хүү 600,337.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,503.77 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,880,419.57 (нэг сая найман зуун наян мянга дөрвөн зуун арван ес) төгрөг (тавин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.А**а хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,036 төгрөгөөс 22,518 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.А**агаас улсын тэмдэгтийн хураамж 22,518 төгрөг гаргуулантус тус нэхэмжлэгч Д** Ф** б** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН