| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 320/2025/00104/и |
| Дугаар | 320/ШШ2025/00153 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 320/ШШ2025/00153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ****** сумын *** дүгээр багт оршин суух, ***** ургийн овогт ***** ***** ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.***** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Анх 1990 онд Ардын депутатын гүйцэтгэх захиргаа гэсэн нэртэй байсан. 1992 онд тамгын газар гэсэн нэртэй болсон. 1994 онд миний хөдөлмөрийн дэвтэрт тамгын газар гэсэн тамга дарагдсан учраас хоёр тамга зөрүүтэй байна гээд ажилласан жил маань тогтоогдохгүй байгаа. Би 1990 оноос 1995 оны 02 дугаар сар хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Тэр хугацаандаа 1993 оны 8 дугаар сарын 12-ны өдөр охиноо төрүүлж 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөөтэй байсан. Дунд нь 1994 оны 02 дугаар сард 1 сар ажилдаа орсон боловч ар гэрийн шалтгаанаар чөлөөлөгдөөд 7 дугаар сард нь ажилдаа буцаж орсон. Би төрд 30 гаруй жил тасралтгүй ажилласан боловч энэ 5 жил тогтоогдохгүй байгаа. Тухайн үед сургуулийн нягтлан ч бай, эмнэлгийн нягтлан ч бай, тамгын газрын нягтлан ч бай Засаг даргын тамгын газрын Ардын депутатын гүйцэтгэх захиргаанаас тушаал гардаг байсан. Санхүү тасаг гээд нэг тасагтай байсан тул 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс Санхүү эдийн засгийн техникумын боловсон хүчний газраас 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр болон нотариатын баталсан хуулбар (хх-4,5х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай захирамж Хөвсгөл аймгийн архивын тасгийн /хуулбар үнэн/ дарсан хуулбар (хх-8х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаартай “ажил хүлээлцэх тухай” захирамж Хөвсгөл аймгийн архивын тасгийн /хуулбар үнэн/ дарсан хуулбар (хх-9х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, томилох” тухай 01 дугаартай захирамжийн Хөвсгөл аймгийн архивын тасгийн /хуулбар үнэн/ дарсан хуулбар (хх-10х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаартай “багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, хавсралт, Хөвсгөл аймгийн архивын тасгийн хуулбар үнэн дарсан хуулбар (хх-11-12х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаартай “Хүүхэд асрах эхчүүдэд тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, Хөвсгөл аймгийн архивын тасгийн хуулбар үнэн дарсан хуулбар (хх-13х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаартай “амралт олгох” тушаал, хавсралт, Хөвсгөл аймгийн архивын тасгийн хуулбар үнэн дарсан хуулбар (хх-14х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургуулийн 1995 оны 1,2 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт /хуулбар үнэн/ (хх-15-16х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай “цалин тогтоох тухай” захирамж, хавсралт Хөвсгөл аймгийн архивын тасгийн /хуулбар үнэн/ дарсан хуулбар (хх-41-42х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургуулийн 1995 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай “Ажилчны тухай” захирлын тушаал Хөвсгөл аймгийн архивын тасгийн “хуулбар үнэн” дарсан хуулбар (хх-39х),
1990 оны 01 дүгээр сараас 1995 оны 02 дугаар сарыг дуустал цалингийн тооцооны хүснэгт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын (хуулбар үнэн) дарсан баримт (хх-45-73х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын Ерөнхий боловсрорлын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан ***** ***** ийн 1990-1995 оны цалингийн лавлагаа (хх-44х) зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ардын депутатын хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ***** (хх-76-77х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан ******* (хх-14х) нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.***** ийн Хаатр-21 (А), Хаягийн хуудас № 7 баримт, Хаатр-01 (А) баримтын лавлагаа, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-31-35х)
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Нэхэмжлэгч Г.***** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
Мөн шүүх хуралдаанд хэрэгт авагдсан баримтын хэмжээгээр хүсэлтийн шаардлагаа тогтоолгохоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг ерөнхий боловсролын дунд сургуулийн нягтлан бодогчоор 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,
Санхүү эдийн засгийн техникумын боловсон хүчний газраас 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр болон нотариатын баталсан хуулбар (хх-4,5х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай захирамж Хөвсгөл аймгийн архивын тасгийн /хуулбар үнэн/ дарсан хуулбар (хх-8х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаартай “ажил хүлээлцэх тухай” захирамж Хөвсгөл аймгийн архивын тасгийн /хуулбар үнэн/ дарсан хуулбар (хх-9х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, томилох” тухай 01 дугаартай захирамжийн Хөвсгөл аймгийн архивын тасгийн /хуулбар үнэн/ дарсан хуулбар (хх-10х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаартай “багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, хавсралт, Хөвсгөл аймгийн архивын тасгийн хуулбар үнэн дарсан хуулбар (хх-11-12х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаартай “Хүүхэд асрах эхчүүдэд тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, Хөвсгөл аймгийн архивын тасгийн хуулбар үнэн дарсан хуулбар (хх-13х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаартай “амралт олгох” тушаал, хавсралт, Хөвсгөл аймгийн архивын тасгийн хуулбар үнэн дарсан хуулбар (хх-14х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургуулийн 1995 оны 1,2 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт /хуулбар үнэн/ (хх-15-16х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай “цалин тогтоох тухай” захирамж, хавсралт Хөвсгөл аймгийн архивын тасгийн /хуулбар үнэн/ дарсан хуулбар (хх-41-42х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургуулийн 1995 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай “Ажилчны тухай” захирлын тушаал Хөвсгөл аймгийн архивын тасгийн “хуулбар үнэн” дарсан хуулбар (хх-39х),
1990 оны 01 дүгээр сараас 1995 оны 02 дугаар сарыг дуустал цалингийн тооцооны хүснэгт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын (хуулбар үнэн) дарсан баримт (хх-45-73х),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан ***** ***** ийн 1990-1995 оны цалингийн лавлагаа (хх-44х)
***** ургийн овогт ***** ***** ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (хх-33х),
Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Хаягийн хуудас № 7 баримт 1 хуудас (хх-34х),
Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас зэрэг баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага ханган (хх-35) ирүүлсэн байх тул хуулийн шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба ********* нарыг нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч ************* (хх-15х) нарыг гэрчээр асуусан нарын мэдүүлгүүд (хх-) зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн шаардлагад хөдөлмөрийн дэвтэрт 2 өөр тамга дарагдсан байх тул шүүхээр шийдүүлэхээр болсон гэж нэхэмжлэгч тайлбарлав.
1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Шинэ “Үндсэн хууль” батлагдсан ба хуулийн Тавин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж, Жардугаар зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Шинэ “Үндсэн хууль” батлагдсантай холбогдуулан бусад хуулиудыг шинээр батлах хэрэгцээ шаардлагатай болж 1992 оны 08 дугаар сарын 18-нд өдөр Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэн байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар “Аймаг...сум...-д ...тухай нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч ***** ***** ийн хөдөлмөрийн дэвтрийн 9 дүгээр хуудсанд (хх-4х) дарагдсан эхний “тамга” буюу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үед төрийн удирдлагын хэрэгжүүлж байсан нэгжийн тамганы дардас, хоёрдох тамга буюу хөдөлмөрийн дэвтээрийн 11 дүгээр хуудсанд3 (хх-5х) дарагдсан дардас нь Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар нэгжийн удирдлага хэрэгжүүлж байсан Сумын Засаг даргын Тамгын газрын тамганы дардас байгаа нь тухайн үед дагаж мөрдөгдөж байсан хуулийн хууль ёсны тамга гэж ойлгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***** ургийн овогт ***** ***** ийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг ерөнхий боловсролын дунд сургуулийн нягтлан бодогчоор 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН