Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/1051

 

 

 

 

    2023          10             31                                           2023/ДШМ/1051

 

О.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ю.Батсүх,

цагаатгагдсан этгээд О.Уын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1100 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ю.Батсүхийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн О.Ут холбогдох 2206027902925 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Чонос овгийн О.У, 1996 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2 дугаар гудамжны 16 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:МБ96072119/;  

О.У нь 2022 оны 5 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2-16 тоотод байрлах гэрийн хашааны жорлонд, бага  насны охин Н.Нд бэлгийн шинжтэй үйлдэл болох бэлэг эрхтэнээ хөхүүлж дур тавьсан буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж О.Ут яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Уыг цагаатгаж, түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, гэрч Ц.Ганцацрал, Г.Мөнх-Отгон, Б.Жаргалсайхан, насанд хүрээгүй хохирогч Н.Н нартай уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.У нь 180 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон О.Ут холбогдох эрүүгийн 2206027902925 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ю.Батсүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолыг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хүчиндэх гэмт хэргийн тухай ойлголт нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хурьцал үйлдэх буюу бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг шууд санаатай хийхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хурьцал үйлдэх, эсхүл ийм шинжтэй үйлдэл хийх нь үндсэн шинж юм. Мөн хуулийн хүндрүүлэх шинжид хохирогчийн насыг 0-14 хүртэлх насны хүүхдийн эсрэг үйлдсэнийг хамааруулсан байна. Эрүүгийн хуулийн “Хүчиндэх” гэмт хэргийн тайлбарт “бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.” гэж, мөн “... хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаг бөгөөд бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийг айлган сүрдүүлэх, эсхүл хууран мэхлэн замаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглүүлсэн, эрүүл мэндэд нь хор уршиг учруулсан, эрх чөлөөг хязгаарласан, аливаа өвчин халдаах, эсхүл биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан халдах байдлаар айлган сүрдүүлж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тохиолдолд “хүчиндэх” гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэл оногдуулахаар” тайлбарлажээ.

Шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл болгосон “гэрч Ц.Ганцацрал ... бусдыг гэмт хэрэгт гүтгэж, бага насны хүүхдэд мэдүүлэг зааж өгсөн нөхцөл байдал бий болсон байхыг үгүйсгэх боломжгүй. Мөн бага насны хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдээгүй талаар зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн.” гэжээ.

1. Гэрч Ц.Ганцацрал, бага насны хохирогч Н.Н нар нь шүүгдэгч О.Уын сүүлд сонгон авсан буюу гэм буруугийн шүүх хуралдааны өмнө урьд нь сонгосон өмгөөлөгчөө сольж авсан өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө эрс зөрүүтэй мэдүүлэг өгч эхэлсэн нь хэн нэгний шахалт, гуйлтаар өгсөн байх боломжтой, мөн шүүгдэгч О.Уын эхнэр Т.Сарангуагийн төрсөн ээж буюу хадам ээж болох бөгөөд гэр бүлийн харилцан хамааралтай болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй байна.

2. Мөн гэрч Ц.Ганцацрал нь бага насны хохирогчид үг зааж худал мэдүүлэг өгүүлсэн гэж дүгнэсэн гэж үзвэл тухайн өдөр шүүгдэгч О.У нь хэн хэний хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн бага насны хохирогч Н.Нгийн “...тэгээд Ууганаа ах өөрийнхөө өмдийг тайлаад боовоо гаргаад “энийг хөх” гэж хэлсэн. Тэгээд Ууганаа ах боовоо миний ам руу хийгээд байсан. Удалгүй миний аман дотор шингэн зүйл болсон чинь Ууганаа ах миний амнаас боовоо гаргаад “наадахаа залги” гэж хэлсэн. Миний амнаас Ууганаа ах боовоо гаргахад боовных нь үзүүр хэсэгт цагаан шингэн зүйл болсон байсан. Тэгээд намайг наадахаа залги гээд байхаар нь би залгисан” гэх үйлдэл тус бүрийг дэс дараалалтай мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нь тухайн орой юунаас болж эхнэр Т.Сарангуатай маргалдаж биед нь халдаж зодсон талаар хохирогч мэдүүлснийг буюу энэ бүгдийг хохирогчид гэрч Ц.Ганцацрал зааж өгөх боломжтой эсэхийг анхаарч үзээгүй байна.

3. Бага насны хохирогч Н.Нгийн 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн болон 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн өгсөн “... жорлонгийн хаалгыг Бороо ах гаднаас онгойлгоод, Ууганаа ах бид хоёрыг харчхаад цаашаа яваад өгөхөөр нь жорлонгоос би эхэлж гараад би шууд гэр лүү нь орсон. Гэрт Сараа аниа хоёр хүүхдийнхээ хамтаар Бороо ах бас байж байсан. Тэгээд гаднаас гэрт Ууганаа ах орж ирэхээр нь би “Бүрэнтөгсийн хамтаар тоглоомын талбай дээр 1 цаг тоглож байгаад ирье” гэж хэлсэн чинь “тэг тэг” гэхээр нь Бүрэнтөгсийн хамтаар хажууханд байдаг тоглоомын талбай дээр тоглож байгаад ирэхэд Ууганаа ах гэртээ унтаж байсан. Бороо ах Бүрэнтөгс бид хоёрын тоглоомын талбай дээр тоглож байгаад эргээд гэртээ ирж байхад Ууганаа ахын хашаанаас гараад явж байсан. Би Бүрэнтөгсийн хамтаар гэрт явж ороход Сараа аниа надаас “чи Ууганаа ахтайгаа жорлон дотор юу хийж байсан юм бэ” гэж асуухаар нь “Ууганаа ах намайг “хүнд хэлж болохгүй шүү гэж хэлээд, миний ам руу боовоо хийгээд байсан” гэж хэлсэн. Тэгсэн чинь Сараа аниа Ууганаа ахыг унтаж байхад цохиод байсан. Ууганаа ах сэрээд Сараа аниатай хэрүүл хийсэн чинь Сараа аниа “Н.Н ингэж хэлээ” гээд миний хэлсэн зүйлийг хэлсэн чинь Ууганаа ах “би тэгээгүй” гээд тэр хоёр хоорондоо хэрүүл хийгээд маргалдаад байсан. ...” /хх 47-48/ гэх мэдүүлгүүд нь гэрч Т.Сарангуагийн өгсөн “... 2022 оны 5 дугаар сарын эхээр байх яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Манай нөхөр Ууганбаяр найзуудтайгаа архи уугаад гэртээ хоноогүй ба маргааш нь 10 цагийн үед найзууд болох Бороо, Мөнх-Отгон нарын хамтаар гэртээ ирсэн. ...” /хх 57-58/, мөн “... Тэр өдөр гэрт ирээд пиво ууж байхдаа Бороо гэж дуудаад байсан. Энэ хэрэг учрал болсны дараа нөхрөөсөө тэр Бороо гээд байгаа залуугийн талаар асуухад овгийн хэлж мэдэхгүй байна Жаргалсайхан гэж надад хэлсэн. ...” /хх 160/ гэх мэдүүлгүүдээр бага насны хохирогчийн өгсөн эхний мэдүүлгүүд үнэн, зөв болохыг шүүх бүрэлдэхүүн үнэлэхгүйгээр зөрүүтэй байна гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1100 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 Цагаатгагдсан этгээд О.Уын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанда гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт өгч, уг гэмт хэргийн шинжгүй гэсэн нь үндэслэлтэй. Прокурор эсэргүүцэлдээ шүүхээс тогтоосон 60 хоногийн хугацаанд бага насны хохирогч болон гэрчүүд мэдүүлгээсээ буцсан гэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь дүгнэдэг бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар гэрчийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь анхных бөгөөд өмнө нь мэдүүлэг өгчихөөд уг мэдүүлгээсээ буцсан зүйл байхгүй. Харин шүүхээс өгсөн 60 хоногийн хугацаанд мэдүүлсэн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс зөрүүгүй байдаг. Ганцацрал нь “хувийн таарамжгүй байдлаас болж айлгах зорилгоор цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгсөн ба ийм байдалд хүрнэ гэдгийг мэдээгүй” гэж мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлэг нь тогтвортой байдаг. Анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлтээс гадна мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бага насны хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гэж дүгнээд дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Энэхүү 60 хоногийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны дагуу явуулж, хууль ёсны төлөөлөгчийг оролцуулж, түүнийгээ бичлэгээр бэхжүүлж мэдүүлэг авсан. Энэ үед бага насны хохирогч нь “Эмээ надад үг зааж өгсөн, тухайн үед тийм зүйл болоогүй” гэдгийг хэлсэн. Шүүх үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлтэй. Мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар өмнө өгсөн мэдүүлгээс хэргийн газрын үзлэг хийсэн фото зургийн үзүүлэлтүүд, 00-н өрөөний хаалганы цоож ыдотроосоо гадагш онгойдоггүй, гаднаасаа онгойдог түгжээгээр бэхжүүлсэн зургийн үзүүлэлт, мөн хэрэг гарсан өдөр О.Уын гэрт очсон гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанд оролцож асуултад хариулсан байдлууд зэргээр давхар нотлогдож байна гэж үзээд анхан шатны шүүх Ганцацрал гэх гэрчийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгах замаар шийдвэр гаргасан. Мөн анхан шатны шүүхээс “Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлууд нь Ганцацрал нь бусдыг гэмт хэрэгт гүтгэхээр бага насны хүүхдэд үг зааж өгснөөс бий болсон байхыг үгүйсгэхгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, бага насны хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдээгүй талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Гэвч гэрч Мөрөнгуа, Сарангуа нар нь гэмт хэрэг үйлдэгдсэн талаар эх Ганцацралаас сонссон талаар мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг шинжлэн судалж О.У нь бага насны хүүхэд Н.Нд бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдлын хувьд үндэслэл бүхий эргэлзээтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд О.Уын өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлттэй ижил байр суурьтай байна. ...” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, цагаатгагдсан этгээд О.Ут холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж дүгнээгүй, зөв үнэлж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.

Прокурор бичсэн эсэргүүцэлдээ “...гэрчүүд болон бага насны хохирогчийн өгсөн эхний мэдүүлгүүд үнэн, зөв болохыг шүүх бүрэлдэхүүн үнэлэхгүйгээр зөрүүтэй дүгнэлтийг хийсэн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокуророос цагаатгагдсан этгээд О.Уыг 2022 оны 5 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2-16 тоотод байрлах гэрийн хашааны жорлонд, бага  насны охин Н.Нд бэлгийн шинжтэй үйлдэл болох бэлэг эрхтэнээ хөхүүлж дур тавьсан буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх цагаатгагдсан этгээд О.Уыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдоогүй” үндэслэл зааж, хуульд байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Учир нь, насанд хүрээгүй хохирогч Н.Нгийн мэдүүлгүүд /1хх 41-42, 47-48, 50-51, 2хх 137-138/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 697 дугаартай дүгнэлт /1хх 90-91/ зэргийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэж хуульчилсан зохицуулалтыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ю.Батсүхийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгагдсан этгээд О.Ут урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1100 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ю.Батсүхийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 26  дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсугай.

2. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор цагаатгагдсан этгээд О.Ут урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ