| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2024/01419/и |
| Дугаар | 320/ШШ2025/00165 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 320/ШШ2025/00165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** сумын *** дугаар баг *** оршин суух, ********** ургийн овогт ********** ********** ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.**********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.********** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 оны 6 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн ********** сумаас 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар Хөвсгөл аймгийн ********** сумын Засаг даргын Тамгын газрын /хуулбар үнэн дарсан/ баталсан хуулбар (хх-5-6х),
Хөвсгөл аймгийн Галт сумын Шивлэг багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04/183 тоот тодорхойлолт “Төгөл багийн иргэн ********** ********** нь Шивлэг багт мал маллаж байгаа нь үнэн” тухай тодорхойлолт (хх-8х),
Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа” тодорхойлолт (хх-9х),
Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Гишүүнээс чөлөөлөх тухай” тогтоол хуулбар, гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн хуулбар
Хөвсгөл аймгийн архивын тасгийн /хуулбар үнэн/ дарсан хуулбар (хх-11-12х),
Б.********** ийн цалингийн баримт Хөвсгөл аймгийн архивын тасгийн /хуулбар үнэн/ дарсан хуулбар (хх-13х),
Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар Хөвсгөл аймгийн архивын тасгийн /хуулбар үнэн/ дарсан хуулбар (хх-31х),
Фото зураг 1987 оны “Илгээлтийн эзэд малчин залуучуудын чуулга уулзалт”
Нийгмийн даатгалын “Баталгаажилтын хуудас” Хөвсгөл аймгийн ********** сумын Засаг даргын Тамгын газрын (хуулбар үнэн) дарсан баримт (хх-15х) зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн ямаачин ******ийн туслах ямаачнаар илгээлтээр ажиллаж байсан ******** (хх-76-77х), мөн Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд мал маллаж байсан гэх ******* (хх-76-77х) нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.********** ийн Хаатр-21 (А), Хаягийн хуудас № 7 баримт, Хаатр-01 (А) баримтын лавлагаа, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-24-27х), Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай албан тоот “Б.********** ийн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар” (хх-28-29х), Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11/26 тоот Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай тушаал (хх-30-31х) зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор малчны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Б.********** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 оны 6 дугаар сарын 01-нээс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Гишүүнээс чөлөөлөх тухай” тогтоол хуулбар, гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн хуулбар,
- Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
- Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн ямаачин Б.Гансүхийн туслах ямаачнаар илгээлтээр ажиллаж байсан ******** “Б.********** той нэг нэгдэлд малчнаар хамт ажиллаж байсан тул танина. 1986 онд 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант Амьдрал нэгдэлд н.М****гэх айлд туслах малчнаар очиж байсан. Бид хамт малчин байсан“ гэх мэдүүлэг, мөн Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд мал маллаж байсан Д.Л***гийн “Б.********** той Хөвсгөл аймгийн ********** сумын 8 жилийн нэг ангид хамт суралцаж байсан тул танина. Б.********** нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант Амьдрал нэгдэлд н.***** гэх айлд туслах малчнаар ажиллаж байсан“ гэх гэрч нарын мэдүүлэг мөн шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт болох Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30/13 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР 1, 15, 21 маягтуудын хуулбар сумын 8 жилийн сургуулийг 1986 оны хавар төгсөөд малчин болж байсан гэх өөрийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч Б.********** нь 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар тус нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс ачигч буулгагчаар ажиллаж байгаад 1988 оны 10 сард цэргийн жинхэнэ албанд татагдан цэргийн алба хаасан нь тогтоогдож байх тул 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********** ургийн овогт ********** ********** ийн Хөвсгөл аймгийн ********** сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН