| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2024/00024/и |
| Дугаар | 320/ШШ2025/00125 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/00125
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* багт оршин суух, ******* ургийн овогт ******* ******* , РД: (******* )-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн /*********** дугаар багт оршин суух, ******* ******* д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Барааны үнэ болох 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөг, Хөвсгөл аймгийн ******* сумаас ******* сумын чиглэлд, ******* сумаас ******* сумын чиглэлд шүүхэд өргөдөл, нэхэмжлэл гаргахад гарсан зардал 30,000 (гучин мянга), нийт 510,000 (таван зуун арван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2025/00024/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.******* нь Хөвсгөл аймгийн ******* сумын Аргалант дэлгүүрт 2019 оноос 2023 оны хооронд худалдагчаар ажилладаг байсан. Уг хугацаандаа тус сумын оршин суугч П.******* нь 2021 оноос эхлэн дэлгүүрийн бараанаас худалдан авч, худалдан авсан барааныхаа үнийг дараа нь өгөх зарчмаар явдаг байсан юм. Би 2023 оны 8 дугаар сараас тус дэлгүүртээ ажиллахаа больсон бөгөөд бараа зээлээр худалдсан иргэдээс мөнгөө шаардан авч, дэлгүүртээ өгсөн юм.
Гэтэл П.******* нь 480,000 төгрөгийн барааны үнээ өдийг хүртэл өгөхгүй, утсаа авахгүй, эвлэрүүлэн зуучлалд хандахад П.******* ирээгүй учраас ажиллагаа хийх боломжгүй гэсэн үндэслэлээр миний өргөдлийг буцааж өгсөн.
П.******* нь 2021 оноос 2023 оны хооронд өгсөн хэрэглээний хүнсний бараа зээлээр авч байсан.
Иймд П.******* гээс барааны үнэ болох 480,000 төгрөг, ******* ээс ******* чиглэлд, ******* гөөс ******* чиглэлд шүүхэд өргөдөл, нэхэмжлэл өгөхөд гарсан замын зардал 30,000 (нэг талдаа 7,500 төгрөг) төгрөг, нийт 510,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч П.******* д холбогдуулан 510,000 (таван зуун арван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн хариуцагч П.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 479,000 (дөрвөн зуун далан есөн мянга) төгрөгийг төлж барагдуулсан тухай баримтыг, нэхэмжлэгч П.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “...хариуцагч П.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 479,000 төгрөгийг дансаар тушаасан. Иймд үлдэгдэл зөрүү 31,000 төгрөгийг хариуцагч П.******* гээс гаргуулахгүйгээр 479,000 төгрөг болгож багасгаж байна. Цаашид гомдол, санал байхгүй...” гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч П.******* нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулан биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 15,950 (арван таван мянга есөн зуун тавь) төгрөг төлсөн, нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн шаардлагаа 479,000 төгрөг болгон багасгасан байх тул улсын тэмдэгтийн хураамж 15,020 (арван таван мянга хорь) төгрөгөөс 930 (есөн зуун гуч) төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,020 (арван таван мянга хорь) төгрөгийн тал хувь болох 7,510 (долоон мянга таван зуун арав) төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.******* гээс улсын тэмдэгтийн хураамж 7,510 (долоон мянга таван зуун арав) төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч П.******* д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
мянга) төгрөг нэхэмжилснээс 31,000 (гучин нэгэн мянга) төгрөгөөсөө татгалзсан, 479,000 (дөрвөн зуун дөлөн есөн мянга) төгрөгийг нэхэмжилснийг бүрэн төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 15,950 (арван таван мянга есөн зуун тавь) төгрөг төлсөн, нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн шаардлагаа 479,000 төгрөг болгон багасгасан байх тул улсын тэмдэгтийн хураамж 15,020 (арван таван мянга хорь) төгрөгөөс 930 (есөн зуун гуч) төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,020 (арван таван мянга хорь) төгрөгийн тал хувь болох 7,510 (долоон мянга таван зуун арав) төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.******* гээс улсын тэмдэгтийн хураамж 7,510 (долоон мянга таван зуун арав) төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч П.******* д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН