Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00124

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл  аймаг  дахь  сум  дундын анхан  шатны шүүхийн  шүүгч  Б.Бээжин  би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, ** дугаар хороо, ******** дугаар давхарт байрлах, *******  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* дугаар гудамжны 01 тоотод оршин суух, *******  ******* , РД: (******* )-д холбогдох,

зээлийн  гэрээний үүрэгт нийт 1,950,251.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2025/00035/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******  ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер *******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.*******  нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *******  ББСБ ХХК-тай №ЗГ2023111902535 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Samsung A54” маркийн гар утсыг нийт 1,538,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 87,656 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш *******  ББСБ ХХК н ь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн  гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд зээлийн гэрээний үлдэгдэл 1,950,251.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*******л шүүхэд гаргасан тайлбартаа: *******  ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд 1,950,251.19 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******  ББСБ ХХК нь хариуцагч Х.******* т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт зээлийн  гэрээний үүрэгт нийт 1,950,251.19 (нэг саая есөн зуун тавин мянга хоёр зуун тавин нэг төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хонгорзул нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...*******  ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд 1,950,251.19 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэх тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,950,251.19 (нэг сая есөн зуун тавин мянга хоёр зуун тавин нэг төгрөг арван есөн мөнгө) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,155  (дөчин зургаан мянга нэг зуун тавин тав) төгрөгийн тал хувь болох 23,077.5 (хорин гурван мянга далан долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,077.5 (хорин гурван мянга далан долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Х.******* өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,077.5 (хорин гурван мянга далан долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******  ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *******  ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,950,251.19 (нэг сая есөн зуун тавин мянга хоёр зуун тавин нэг төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.*******  хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *******  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,155  (дөчин зургаан мянга нэг зуун тавин тав) төгрөгийн тал хувь болох 23,077.5 (хорин гурван мянга далан долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,077.5 (хорин гурван мянга далан долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Х.******* өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,077.5 (хорин гурван мянга далан долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******  ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 ШҮҮГЧ                       Б.БЭЭЖИН