| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2024/00053/и |
| Дугаар | 320/ШШ2025/00123 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/00123
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************гудамж, ******* төв байранд байр, ШХ **** тоотод байрлах, ********** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** дугаар **** тоотод оршин суух, ********** ********** , РД: (*******)-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт нийт 1,475,490 (нэг сая дөрвөн зуун далан таван мянга дөрвөн зуун ер) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2025/00053/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** ХК-ийн тусгай активын газрын захирал ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********** нь харилцагч ********** овогтой ********** гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно”, 421.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад “цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1700090823 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 1,500,000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 365 хоногт 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 437,425.79 төгрөгийг төлсөн.
Хас Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан 2024 оны 01 сарын 10-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 344 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Зээлийн гэрээний үүрэгт 1,457,490 (Нэг сая дөрвөн зуун тавин долоон мянга дөрвөн зуун ер) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.********** нь шүүхэд гаргасан тайлбартаа: Н.********** миний бие Хас банкны нэхэмжилсэн 1,475,490 төгрөгийн зээлийг авсан нь үнэн тул дээрх зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** ХК нь хариуцагч Н.********** д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 1,475,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.********** нь...” Н.********** миний бие Хас банкны нэхэмжилсэн 1,475,490 төгрөгийн зээлийг авсан нь үнэн тул дээрх зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна…” гэх тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,475,490 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ********** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,270 (гучин найман мянга хоёр зуун дал) төгрөгийн тал хувь болох 19,135 (арван есөн мянга нэг зуун гучин таван мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,135 (арван есөн мянга нэг зуун гучин таван мянга) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.********** гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,135 (арван есөн мянга нэг зуун гучин таван мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********** ХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********** ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,475,490 (нэг сая дөрвөн зуун далан таван мянга дөрвөн зуун ер) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.********** хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ********** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,270 (гучин найман мянга хоёр зуун дал) төгрөгийн тал хувь болох 19,135 (арван есөн мянга нэг зуун гучин таван мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,135 (арван есөн мянга нэг зуун гучин таван мянга) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.********** гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,135 (арван есөн мянга нэг зуун гучин таван мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********** ХК-д олгох олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН