Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00923

 

 

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00923

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,323,829.52 ( гурван сая гурван зуун хорин гурван мянга найман зуун хорин есөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөр 1,235,939.66 (нэг сая хоёр зуун гучин таван мянга есөн зуун гучин есөн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 86,431.19 ( наян зургаан мянга дөрвөн зуун гучин нэгэн төгрөг арван есөн мөнгө ) төгрөг, нотариатын зардалд 14,000 (арван дөрвөн мянга ) төгрөг, бүгд 4,660,200.37 ( дөрвөн сая зургаан зуун жаран мянга хоёр зуун төгрөг гучин долоон мөнгө )  төгрөг гаргуулах тухай, 155/2024/00874/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компаний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЗээлдэгч О.Б нь Т ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, *** дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,000,000.00 (таван сая) төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч О.Б нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,374,457.51 төгрөгийг, хүүний төлбөрт 1,125,985.56 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 45,624.86 төгрөгийг, нийт 2,546,067.93 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч О.Б нь 2024 оны 07 сарын 18-ны өдрийн байдлаар 398 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал:Үндсэн зээлийн үлдэгдэл 3,323,829.52 төгрөг, Зээлийн хүү 1,235,939.66 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 86,431.19 төгрөг, нийт 4,646,200.37 төгрөг төлөхөөр байна. Т ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч О.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч О.Б нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан *** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, ***дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,323,829.52 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,235,939.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 86,431.19 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг, бүгд 4,660,200.37 (дөрвөн сая зургаан зуун жаран мянга хоёр зуу зууны гучин долоо) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч О.Б-оос гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О овогтой Б нь Т ББСБ ХХК-аас 4,660,200.37 төгрөгийн ззээлийг авсан нь үнэн. Иймд төлбөрөө төлж барагдуулахаар зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч О.Б-оос цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,323,829.52 ( гурван сая гурван зуун хорин гурван мянга найман зуун хорин есөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөр 1,235,939.66 (нэг сая хоёр зуун гучин таван мянга есөн зуун гучин есөн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 86,431.19 ( наян зургаан мянга дөрвөн зуун гучин нэгэн төгрөг арван есөн мөнгө ) төгрөг, нотариатын зардалд 14,000 (арван дөрвөн мянга ) төгрөг, бүгд 4,660,200.37 ( дөрвөн сая зургаан зуун жаран мянга хоёр зуун төгрөг гучин долоон мөнгө )  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,323,829.52 ( гурван сая гурван зуун хорин гурван мянга найман зуун хорин есөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөр 1,235,939.66 (нэг сая хоёр зуун гучин таван мянга есөн зуун гучин есөн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 86,431.19 ( наян зургаан мянга дөрвөн зуун гучин нэгэн төгрөг арван есөн мөнгө ) төгрөг, нотариатын зардалд 14,000 (арван дөрвөн мянга ) төгрөг, бүгд 4,660,200.37 ( дөрвөн сая зургаан зуун жаран мянга хоёр зуун төгрөг гучин долоон мөнгө)  төгрөг гаргуулах тухай шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,513 ( наян есөн мянга таван зуун арван гурав) төгрөгөөс 44,756.5 (дөчин дөрвөн мянга долоон зуун тавин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 44,756.5 (дөчин дөрвөн мянга долоон зуун тавин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Б-оос 44,756.5 (дөчин дөрвөн мянга долоон зуун тавин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б-ид холбогдох цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,323,829.52 ( гурван сая гурван зуун хорин гурван мянга найман зуун хорин есөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөр 1,235,939.66 (нэг сая хоёр зуун гучин таван мянга есөн зуун гучин есөн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 86,431.19 (наян зургаан мянга дөрвөн зуун гучин нэгэн төгрөг арван есөн мөнгө ) төгрөг, нотариатын зардалд 14,000 (арван дөрвөн мянга ) төгрөг, бүгд 4,660,200.37 ( дөрвөн сая зургаан зуун жаран мянга хоёр зуун төгрөг гучин долоон мөнгө ) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч О.Б нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн89,513 ( наян есөн мянга таван зуун арван гурав) төгрөгөөс 44,756.5 (дөчин дөрвөн мянга долоон зуун тавин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 44,756.5 (дөчин дөрвөн мянга долоон зуун тавин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Б-оос 44,756.5 (дөчин дөрвөн мянга долоон зуун тавин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА