Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар   314/ШШ2025/00093

 

 

 

 

 

2025          02            06                                                 314/ШШ2025/00093

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж,

           Хүсэлт гаргагч ......... овгийн ................,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .... дугаар багийн ....... гудамжны ....... тоотод оршин суух, ............ овгийн ............хүсэлттэй №127737 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, №552633 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ............ овгийн ............нь №127737 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, №552633 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

 

2. Хүсэлт гаргагч ............ овгийн ............. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие ....... нь 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Услалтын системийн ангид ажилчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг тасарч бичсэний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдөр олгосон ногоон өнгийн №127737 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр,

 

Мөн №552633 Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ............ овгийн ............. мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

          3. Хүсэлт гаргагчаас шүүхэд хүсэлт гаргагчийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийн хуудас, №127737 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №552633 цэргийн батлахын хуулбар, Үндэсний Архивын Сан Хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №03-06/65 дугаартай архивын лавлагаа, Үндэсний Архивын Сан Хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №03-06/97 дугаартай архивын лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын “Хугацаат цэргийн алба хаасан архивын 2025 оны 01 дүгээр сарын 08 өдрийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ........, ........., ......, ....... нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

          Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

     1.Хүсэлт гаргагч ............ овгийн ........ нь “№127737 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 552633 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

     2. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход №127737 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 552633 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. Хүсэлт гаргагч ............ овгийн ........... нь “№127737 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 552633 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хүсэлт гаргагч ............ овгийн ............“Өвөрхангай аймгийн Усны Аж Ахуй БУТрестийн 1986 оны 07 дугаар сарын 27-д олгосон, ........., төрсөн он 1965.02.21, мэргэжил тракторчин, ажилд орсон 1986 оны 07 дугаар сарын 26,  эрхэлсэн ажил Услалтын системийн ажилд ажилчинаар авч ажиллуулав, тушаал 1986 оны 08-р сарын 1-ний өдрийн 97 тоот гэсэн, мөн 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөр ажилд шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тушаал 1991 оны 11-р сарын 11-ний өдрийн 95-р тушаалаар.

1993 оны 06 дугаар сарын 01, эрхэлсэн ажил Ц.Ш.С.Б.У  конторын экскаваторын жолоочоор авч ажиллуулав, тушаал конторын даргын 1993-5-30-ний 15-т гэсэн, мөн 1995 оны 1 дүгээр сарын 1-ний хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож 143788 дугаартай НД-ын дэвтэр олгов гэсэн бичилттэй №127737 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

.............552633 дугаартай, 1983 оны 6 дугаар сарын 17 олгосон цэргийн батлах. БХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанд татав. 131-р Ангийн захирагчийн 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн н/117 тоот тушаалаар 1986 оны 06 дугаар сарын 26-д цэргийн албанаас халав гэсэн цэргийн батлахын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын “Хугацаат цэргийн алба хаасан архивын 2025 оны 01 дүгээр сарын 08 өдрийн лавлагаа,

Үндэсний Архивын Сан Хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №03-06/65 дугаартай архивын лавлагаа, Үндэсний Архивын Сан Хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №03-06/97 дугаартай архивын лавлагаа,

Гэрч ....... шүүхэд гэрчээр өгсөн “1983 оноос 1986 оны хооронд хамт цэргийн алба хааж байсан. Манайх 205 дугаар анги, ....... 131 дүгээр анги. Нэг хашаанд байдаг. Тус тусдаа ангиуд. ........ гэдэг цэргийн батлах өгөхдөө овгийг нь сольсон байна лээ” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч .................... шүүхэд гэрчээр өгсөн “......... 131 дүгээр ангид хамт цэргийн алба хааж байсан. Цэргийн батлах өгөхдөө овгийг нь буруу бичсэн байна лээ” гэсэн мэдүүлэг,

Гэрч ...... шүүхэд гэрчээр өгсөн “......  1987 оноос 1994 он хүртэл Хархорины услалтын системд хамт ажиллаж байсан. ........ гэдэг гэсэн мэдүүлэг,

Гэрч ......... шүүхэд гэрчээр өгсөн “......... гэдэг. 1988 оноос 1992 он хүртэл Хархорины услалтын системд хамт ажиллаж байсан” гэсэн гэрч нарын мэдүүлэг дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 Иймд хүсэлт гаргагч ............ овгийн ......... нь ....... гэсэн №127737 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, .......... гэсэн 552633 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ............ овгийн ....... нь ........ гэсэн №127737 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, ............ гэсэн 552633 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ