Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар   314/ШШ2025/00085

 

 

 

2025          02            04                                                 314/ШШ2025/00085

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж,

           Хүсэлт гаргагч: .......... овгийн .............,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жамбиймолом нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ......... сумын ...... дугаар багийн .......... гэх газарт оршин суух, ......... овгийн ........ хүсэлттэй 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ........ овгийн ......... хүсэлттэй 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

 

2. ........ овгийн ......... шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... ........ миний бие Өвөрхангай аймгийн ........ суманд 1995 оноос 2000 он хүртэл мал маллаж байсан. Гэтэл тухайн үеийн хүмүүс мал тооллогын 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны баримт дээр миний нэрийг .... гэж буруу бичсэнээс тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Өвөрхангай аймгийн ......... сумын ...... дугаар багийн 1995 оноос 2000 оны мал тооллогын баримт дээр ........ гэж бичсэнийг ......... мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

          3. Хүсэлт гаргагчаас шүүхэд хүсэлт гаргагчийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай зөвлөмжийн хуудас, №1004000345 дугаартай Баталгаажилтын хуудас, Өвөрхангай аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтсийн 2025 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн №23/11 дугаартай албан бичиг, 2025 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн CVL25620000001000021 дугаартай ........ овгийн .............. нь ......... овгийн ............. төрсөн ах болох талаарх төрөл садангийн лавлагаа, 2025 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн CVL25620000010000020 дугаартай ...... овгийн ............, эх ........... овгийн ............ гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны хуулбарууд, Батлан хамгаалахын төв архивын “Хугацаат цэргийн алба хаасан архивын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч .........., ............ нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

          Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч ............ овгийн .......... 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

     2. Хүсэлт гаргагч ........ овгийн ........... нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. Хүсэлт гаргагч .......... овгийн ............ нь 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны жинхэнэ эзэмшигч мөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хүсэлт гаргагч ....... овгийн .......... хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай зөвлөмжийн хуудас, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны хуулбарууд, №1004000345 дугаартай Баталгаажилтын хуудас, БХЯ-ны сайдын 1988 оны 09 дугаар 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Өвөрхангай аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армын дугаар 256-р ангид алба хааж, БХЯ-ны сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 661894 дугаартай цэргийн батлахтай халагдсан гэсэн Батлан хамгаалахын төв архивын “Хугацаат цэргийн алба хаасан архивын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн лавлагаа,

Өвөрхангай аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтсийн 2025 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн ........... овгийн ........./.........../ нь ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй болно гэсэн №23/11 дугаартай албан бичиг.

 2025 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн CVL25620000001000021 дугаартай ......... овгийн ........... нь ........... овгийн ............. төрсөн ах болох талаарх төрөл садангийн лавлагаа.

2025 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн CVL25620000010000020 дугаартай ........... овгийн ............., эх ............. овгийн .............. гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Гэрч .......... шүүхэд гэрчээр өгсөн “Бид 2 нэг сургуулийн хүүхдүүд. Би 1987 онд цэрэгт явсан. .......... 1988 онд цэрэгт явсан. Тэгээд 1990 онд халагдаж ирээд одоог хүртэл мал маллаж байгаа. Би 1990 оноос 1992 оны хооронд бригадын нярав, 1994-1997, 2000-2004 онуудад багийн дарга хийж байсан. ...... ........ гэж буурал ааваараа овоглож байсан. 1995 оны оноос өрх тусгаарласан. 1995 онд би багийн дарга байсан. Мал тооллогын комисст ажиллаж мал тоолсон. Тэгэхэд би .......... гэж тоолж байсан шиг санаж байна. 2002-ноос 2004 онд мал тоолоход Пунцагдуламын Дамд........ин гэж мал тоолуулж байсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч ........ шүүхэд гэрчээр өгсөн “......... 8 дугаар анги төгсөөд мал малласан. Цэргээс ирээд 1995 онд ......... айл болоод өрх тусгаарласан. ......... өвөө, эмээтэйгээ багаасаа хамт амьдардаг байсан. ...... гэртэй гарсан хүүхэд. Ээжийгээ хүнтэй суугаад явахад өвөө, эмээ дээрээ үлдсэн тийм л хүүхэд. Өвөө нь ........., эмээ нь ......... гэж хөгшин байсан” гэсэн гэрч нарын мэдүүлэг дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

 Иймд хүсэлт гаргагч ....... овгийн ....... 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ...... овгийн ......... нь ........ гэсэн 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ