Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 314/ШШ2025/00065

 

 

 

 

 

2025          01            29                                                 314/ШШ2025/00065

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж,

           Хүсэлт гаргагч: ........ овгийн ........,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ........сумын .... дугаар багийн .... гэх газарт оршин суух, ........ овгийн ........ын хүсэлттэй №625568 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ........ овгийн ........ хүсэлттэй №625568 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

 

2. Хүсэлт гаргагч ........ овгийн ........ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие ........ нь Өвөрхангай аймгийн ........сумын Шинэ Ялалт нэгдлийн 2-р багт мал маллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Цэргийн батлахын овгийг тасарч бичсэний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон улаан өнгийн №625568 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ........ овгийн ........ мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

          3. Хүсэлт гаргагчаас шүүхэд хүсэлт гаргагчийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн  зөвлөмжийн хуудас, №625568 дугаартай Цэргийн батлахын хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн CVL2462000001001746 дугаартай төрөл садангийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №23/641 дугаартай албан бичиг, Батлан хамгаалахын төв архивын “Хугацаат цэргийн алба хаасан архивын 2024 оны 09 дүгээр сарын 03 өдрийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ........, ...... нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

          Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч ........ овгийн ........ нь №625568 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

     2. Хүсэлт гаргагч ........ овгийн ........ нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход 625568 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. Хүсэлт гаргагч ........ овгийн ........ нь №625568 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хүсэлт гаргагч ........ овгийн ........ын ........... 1969 оны 12-р сарын 14-д төрсөн гэсэн №625568 дугаартай, 1987 оны 2 дугаар сарын 15 олгосон цэргийн батлах. БХЯ-ны сайдын 1988 оны 09 дугаар 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армын дугаар 256-р ангид алба хааж, БХЯ-ны сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 625568 дугаартай цэргийн батлахтай халагдсан гэсэн Батлан хамгаалахын төв архивын “Хугацаат цэргийн алба хаасан архивын 2024 оны 09 дүгээр сарын 03 өдрийн лавлагаа, цэргийн батлахын хуулбар,

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн CVL2462000001001746 дугаартай ........ овгийн ............... нь ........ овгийн ........ын төрсөн ах болох талаарх төрөл садангийн лавлагаа,

Өвөрхангай аймгийн Улсын Бүртгэлийн Хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №23/641 дугаартай ........ овгийн ........ ........../ нь ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй болно гэсэн албан бичиг.

Гэрч ........ын шүүхэд гэрчээр өгсөн “Тухайн онд сум, аймгийн цэргийг аймагтаа буюу 256 ангид цэрэгт татаж байсан. Бид хоёр 1988 оны намраас 1990 оны 10 дугаар сарын 16 хүртэл хамт цэргийн алба хааж. Хамт халагдсан. Эцгийн нь .......... гэдэг. Сайн мэднэ. Эх нь бурхан болсон. Овог нь “Д”-гээр овоглодог байсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч ......... шүүхэд гэрчээр өгсөн “Тухайн онд аймгийн цэргийг аймагтаа буюу 256 ангид цэрэгт татаж байсан. Би 1989 онд цэрэгт татагдаж очиход ..... хал цэрэг байсан. Би 1989 оны 1 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 сарын 13 өдөр хүртэл цэргийн алба хаасан. Нэг нутаг усны хүмүүс сайн мэднэ. Эцгийн нь ........ гэдэг. Одоогоороо малчин. Эх нь бурхан болсон. ..... нь эцгээрээ овоглодог байсан. Пасспорт нь эхээрээ овоглодог. Эх нь ......., эцэг нь .......” гэсэн гэрч нарын мэдүүлэг дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

 Иймд хүсэлт гаргагч ........ овгийн ........ын нь ....... ....... гэсэн №625568 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ........ овгийн ........ын нь ........гэсэн №625568 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ