Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 314/ШШ2025/00086

 

 

 

 

 

2025          02            04                                                 314/ШШ2025/00086

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж,

           Хүсэлт гаргагч: ........овгийн ........,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жамбиймолом нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ....... сумын ....... дугаар багт оршин суух, ........овгийн ........гийн ........овгийн ........хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ........овгийн ........гийн хүсэлттэй ........овгийн ........хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

 

2. ........овгийн ........ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би ........бага ангиасаа хамт сурч байсан. Тэр үеэс таньдаг байсан. 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдөр том хүү ....., 2003 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бага хүү ..... нарыг төрүүлсэн. Бид хоёр хамт амьдарч эхэлснээсээ хойш хожуу албан ёсоор гэрлэлтэй батлуулсан. Би нөхөр ........1997 оноос одоог хүртэл Өвөрхангай аймгийн ...... сумын .....дугаар багийн ........ гэх газар хамт амьдарч байна. Миний бие малчнаар тэтгэвэрт гарах гэсэн боловч 1997-2006 он хүртэл албан ёсоор гэрлэлтэй батлуулаагүй учир хамт амьдарч байсан нь үнэн болохоор шүүхээр тогтоолгож ир гэсэн. Иймд намайг нөхөр ........1997-2007 онуудад хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 3. Хүсэлт гаргагчаас шүүхэд хүсэлт гаргагчийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбарууд, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №11 дугаартай зөвлөмжийн хуудас, Үндэсний Архивын Сан Хөмрөг Архивын 2024 оны 12 дугаар сарын 30 өдрийн 03-04/6766 дугаартай лавлагаа, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 20241225000130 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024.12.24-ний өдрийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин-даатгуулагчид олгох 2024.12.25-ны өдрийн 29 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин-даатгуулагчид олгох 2024.12.25-ны өдрийн 30 дугаартай архивын лавлагаа, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 12-р сарын 25-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаанууд, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 12-р сарын 23-ны өдрийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын 2024 оны 12-р сарын 23-ны өдрийн ........гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ........гийн 2024.12.23-ны өдрийн ажилласан жилийн тооцоо, 1996, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ......, ....... нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

          Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч ........овгийн ........ ........овгийн ........хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

     2. Хүсэлт гаргагч ........овгийн ........ нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөрөө олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ........овгийн ........хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. Хүсэлт гаргагч ........овгийн ........ ........овгийн ........нар нь 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хүсэлт гаргагч ........овгийн ........ хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбарууд, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №11 дугаартай зөвлөмжийн хуудас, Үндэсний Архивын Сан Хөмрөг Архивын 2024 оны 12 дугаар сарын 30 өдрийн 03-04/6766 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024.12.24-ний өдрийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин-даатгуулагчид олгох 2024.12.25-ны өдрийн 29 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин-даатгуулагчид олгох 2024.12.25-ны өдрийн 30 дугаартай архивын лавлагаа, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 12-р сарын 25-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаанууд, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 12-р сарын 23-ны өдрийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын 2024 оны 12-р сарын 23-ны өдрийн ........гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ........гийн 2024.12.23-ны өдрийн ажилласан жилийн тооцоо, 1996, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны хуулбарууд,

Хүсэлт гаргагч ........овгийн ........ нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ........овгийн ........гэрлэлтэй батлуулсан талаарх 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 20241225000130 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Гэрч ...... шүүхэд гэрчээр өгсөн “...., ..... нар нь 1997 онд гэр бүл болж өрх тусгаарласан. Гэр бүл болоод 2 хүүхэд төрүүлсэн. 1997 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа гэсэн мэдүүлэг,

 

Гэрч .... шүүхэд гэрчээр өгсөн “Гэрлэж байхад нь саахалт айлууд байсан. 1997 оны 07-р сард хуримаа хийгээд. Тэр үеэс хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа. Өвөрхангай аймгийн ..... сумын ....... дугаар багийн .... өвөлжиж байгаа. 1997 оноос хойш одоог хүртэл тэнд амьдардаг” гэсэн гэрч нарын мэдүүлэг дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

 Иймд хүсэлт гаргагч ........овгийн ........, ........овгийн ........нар нь 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ........овгийн ........, ........овгийн ........нар нь 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ