| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2024/00055/и |
| Дугаар | 320/ШШ2025/00122 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/00122
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********** дүүрэг, ** дугаар хороо, ******-1 байр, *** давхарт оршин суух, ********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* сумын ** дүгээр баг **** оршин суух, ********** ургийн овогт ********** **********р, РД: (*********)-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт нийт 2,725,282.69 (хоёр сая долоон зуун хорин таван мянга хоёр зуун наян хоёр төгрөг жаран есөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2025/00055/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **********ест ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.**********р нь манай **********ест ББСБ ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 2,499,900 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Т.**********р нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Т.**********раас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин суугаа нь тогтоогдохгүй байх тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг нь олж тогтоосон.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Т.**********раас 2,725,282.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.**********р нь шүүхэд гаргасан тайлбартаа: **********ест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,725,828.69 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **********ест ББСБ ХХК нь хариуцагч Т.**********рт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,725,282.69 (хоёр сая долоон зуун хорин таван мянга хоёр зуун наян хоёр төгрөг жаран есөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.**********р нь...” **********ест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,725,828.69 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна…” гэх тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,725,282.69 (хоёр сая долоон зуун хорин таван мянга хоёр зуун наян хоёр төгрөг жаран есөн мянга) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч **********ест ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,555 (тавин найман мянга таван зуун тавин тав) төгрөгийн тал хувь болох 29,277.5 (хорин есөн мянга хоёр зуун далан долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,277.5 (хорин есөн мянга хоёр зуун далан долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.**********раас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,277.5 (хорин есөн мянга хоёр зуун далан долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********ест ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **********ест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,725,282.69 (хоёр сая долоон зуун хорин таван мянга хоёр зуун наян хоёр төгрөг жаран есөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.**********р хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********ест ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,555 (тавин найман мянга таван зуун тавин тав) төгрөгийн тал хувь болох 29,277.5 (хорин есөн мянга хоёр зуун далан долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,277.5 (хорин есөн мянга хоёр зуун далан долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.**********раас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,277.5 (хорин есөн мянга хоёр зуун далан долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********ест ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН