| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2024/00065/и |
| Дугаар | 320/ШШ2025/00120 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/00120
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***** сумын *** дугаар багт байрлах, ####### нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************ тоотод оршин суух, ****** ургийн овогт ####### н ####### , РД: (####### 1)-т холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2025/00065/и дугаартай индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ####### дарга ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.####### нь “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж, түүнд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийн 50 хувийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн.
Гэтэл Д.####### нь зээлийн төлбөрөөс 500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 250,000 төгрөгийг төлөөгүй байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон.
Иймд Д.####### оос 250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.####### шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.####### би Хөвсгөл аймгийн Х******р ха******* ү********* г***ын нэхэмжлэлийн шаардлага болох 250,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ хариуцагч Д.####### нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 250,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбарыг ирүүлжээ. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ нь хариуцагч Д.####### д холбогдуулан 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.####### нь “...250,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна...” гэх хариу тайлбарыг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-аас “...хариуцагч Д.####### нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 250,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбарыг ирүүлжээ. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг тус тус бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.####### оос 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 8,150 (найман мянга нэг зуун тавь) төгрөгийн тал хувь 4,075 (дөрвөн мянга далан тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хөвсгөл аймгийн ********* нэхэмжлэлтэй хариуцагч Д.####### д холбогдох 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.####### нь нэхэмжлэлийн шаардлага болох 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.####### оос 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 8,150 (найман мянга нэг зуун тавь) төгрөгийн тал хувь 4,075 (дөрвөн мянга далан тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН