| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2024/01406/и |
| Дугаар | 320/ШЗ2025/00363 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 320/ШЗ2025/00363
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, ********* багт байрлах, ######## нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* сумын *** дүгээр багт оршин суух, ***** ургийн овогт ######## ######## д холбогдох,
ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/01406/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ########
, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ######## шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа:
Хариуцагч Г.######## нас барсан. Үүнтэй холбоотой улсын бүртгэлийн газраас нас барсны лавлагаа ирсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасан үндэслэл тогтоогдсон учраас мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Г.######## д холбогдуулан ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
######## нэхэмжлэлтэй Г.######## д холбогдох ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д “зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй” гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-т “энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.
Иймд хэргийн хариуцагч болох Г.######## нь нас барсан байх тул хуулийн дээрх заалтуудыг үндэслэн Г.######## д холбогдох ######## нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д “...төсвийн байгууллагын нэхэмжлэл...”-ыг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж болно гэж заасан байх тул нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ######## нэхэмжлэлтэй Г.######## д холбогдох ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН