| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/01338/И |
| Дугаар | 155/ШШ2024/00030 |
| Огноо | 2024-12-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2024/00030
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ..................... дүүргийн ............. дугаар хорооны ......................... давхар .......................... тоотод байрлах, Кибернетик ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын .............. дугаар багт оршин суух, Е Ц-ийн П (.......................)-д холбогдох,
үндсэн зээл 1,719,900 төгрөг, зээлийн хүү 1,268,862.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,893.46 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 3,178,155.64 (гурван сая нэг зуун далан найман мянга нэг зуун тавин таван төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01338/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Кибернетик ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 'Кибернетик ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1,719,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ББСБ-г хохироож байна гэжээ.
Хариуцагч Ц.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Кибернетик ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,719,900 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Кибернетик ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ц.П д холбогдуулан үндсэн зээл 1,719,900 төгрөг, зээлийн хүү 1,268,862.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,893.46 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 3,178,155.64 (гурван сая нэг зуун далан найман мянга нэг зуун тавин таван төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.П нь шүүхэд... 3,178,155.64 (гурван сая нэг зуун далан найман мянга нэг зуун тавин таван төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна ... гэх тайлбарыг ирүүлсэн ба хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймээс нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,800 (жаран таван мянга найман зуу) төгрөгийн тал хувь болох 32,900 (гучин хоёр мяга есөн зуу) улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,900 (гучин хоёр мяга есөн зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.П-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,900 (гучин хоёр мяга есөн зуу) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Кибернетик ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Хариуцагч Ц.П нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.П-д холбогдох, үндсэн зээл 1,719,900 төгрөг, зээлийн хүү 1,268,862.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,893.46 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 3,178,155.64 (гурван сая нэг зуун далан найман мянга нэг зуун тавин таван төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.П нь шаардлага болох нийт 3,178,155.64 (гурван сая нэг зуун далан найман мянга нэг зуун тавин таван төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК-д бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 65,800 (жаран таван мянга найман зуу) төгрөгийн тал хувь болох 32,900 (гучин хоёр мяга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 32,900 (гучин хоёр мяга есөн зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.П-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,900 (гучин хоёр мяга есөн зуу) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.П нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ