| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2024/01378/и |
| Дугаар | 320/ШЗ2025/00544 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 320/ШЗ2025/00544
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ********* гудамж, ********** төв байранд байрлах, Х К ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймаг, ******* оршин суух, Х #### , РД: (“””””””),
Хариуцагч: Улаанбаатар хот, ****** тоотод оршин суух, ******* #### , РД: (РИ99020514) нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 9,805,092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01378/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х К ХК-ийн тусгай активын захирал ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****** овогтой #### нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус банктай 1790092163 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 13,000,000 (арван гурван сая) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан.
Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 24 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 9,805,092 (есөн сая найман зуун таван мянга есөн зуун хоёр) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х К ХК нь хариуцагч Х.#### , Б.#### нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатчийн хөлс нийт 9,805,092 (есөн сая найман зуун таван мянга есөн зуун хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхээр нэхэмжлэлд дурдагдсан хаягаар хариуцагч Х.#### г 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүхэд дуудан ирүүлэхээр 91153362 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй, Б.#### г 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүхэд дуудан ирүүлэхээр 86909229 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан.
Улаанбаатар хотын ********* дүгээр хорооны Засаг дарга Д.Баасантунгалагаас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0023 дугаартай “...*****н #### /***********/ нь ******* тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болохыг тодорхойлов...” гэх албан бичгийг,
Хөвсгөл аймгийн ********* багийн Засаг дарга Э.Мөнхжаргалаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаартай “...*** овогт #### /****/ нь Ханх сумын Турт 3-р багт ХӨАМСангийн программд бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй болох нь үнэн болно...” гэх албан бичгийг тус тус ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д “…хариуцагчийн хаяг тодорхойгүй…” гэж хуульчилжээ.
Дээрх байдлаас шалтгаалан шүүх хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон ба нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Х К ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.#### , Б.#### нарт холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул хуулийн дээрх заалтуудыг үндэслэн хариуцагч Х.#### , Б.#### нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,805,092 (есөн сая найман зуун таван мянга есөн зуун хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х К ХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,832 (нэг зуун далан нэгэн мянга найман зуун гучин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Х.#### , Б.#### нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг болон нотариатчины үйлчилгээний зардал нийт зээлийн гэрээний үүрэгт 9,805,092 (есөн сая найман зуун таван мянга есөн зуун хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х К ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Х К ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,832 (нэг зуун далан нэгэн мянга найман зуун гучин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн харьяалагдах газрын шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН