| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2024/00061/и |
| Дугаар | 320/ШЗ2025/00546 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 320/ШЗ2025/00546
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот********** талбай, ******** төв байранд байрлах, ####### ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ####### сумын 1 дүгээр баг, ####### гэх газар оршин суух, ####### ####### , РД: (####### )-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 8,579,753.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00213/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ####### ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ####### овогтой ####### нь Голомт банктай 20224 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 3105191791 тоот дансыг цахимаар үүсгэж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ####### овогтой ####### нь 3105191791 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 43 хоног хугацаа хэтрүүлсэн, нийт 8,579,753.77 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч ####### овогтой ####### ийн Голомт банктай байгуулсан R001464941 тоот болон 3105191791 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 8,579,753.77 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ####### ХК нь хариуцагч Ц.####### т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 8,579,753.77 (найман сая таван зуун далан есөн мянга долоон зуун тавин гурван мянга далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхээр нэхэмжлэлд дурдагдсан хаягаар хариуцагч Ц.####### ийг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр түүний 86640084 дугаарын утас руу залгахад орох ярианы эрх хаагдсан, 85135657, 99448459 дугаарын утаснууд руу залгахад холбогдох боломжгүй байна.
Хөвсгөл аймгийн ####### сумын ####### багийн Засаг дарга Г.Баярдалайгаас 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04/16 дугаартай тус сумын ####### 1-р багийн иргэн ####### овогтой ####### (####### ) нь тус багт харьяалалтай боловч оршин суудаггүй нь үнэн болно гэх албан бичгийг ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д “…хариуцагчийн хаяг тодорхойгүй…” гэж хуульчилжээ.
Дээрх байдлаас шалтгаалан шүүх хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон ба нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч ####### ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.####### т холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул хуулийн дээрх заалтуудыг үндэслэн хариуцагч Ц.####### т холбогдох 8,579,753.77 (найман сая таван зуун далан есөн мянга долоон зуун тавин гурван мянга далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ####### ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ####### ХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,228 (нэг зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин найм) төгрөгийг улсын орлогоос буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Ц.####### т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 8,579,753.77 (найман сая таван зуун далан есөн мянга долоон зуун тавин гурван мянга далан долоон мөнгө)) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ####### ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ####### ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,228 (нэг зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин найм)) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн харьяалагдах газрын шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН