Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 320/ШЗ2025/00548

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ******** дугаар давхарт байрлах, ##  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* тоотод оршин суух, ##  ## , РД: (## )-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 2,058,740.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00034/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ##  ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер ,,,,,,,, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.##  нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ##  ББСБ ХХК-тай №ЗГ2023102600937 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Samsung А54” маркийн гар утсыг нийт 1,538,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 21 сарын хугацаанд сар бүр 98,332 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

Хариуцагч Г.##  нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ##  ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9 дүгээр  зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд нийт 2,058,740.09 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ##  ББСБ ХХК нь хариуцагч Г.## д холбогдуулан зээлийн  гэрээний үүрэгт 2,058,740.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байх тул 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхээр нэхэмжлэлд дурдагдсан хаягаар хариуцагч Г.## г 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минутад шүүхэд дуудан ирүүлэхээр 98642174 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй,

мөн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хаяг эзэнгүй байсан тул шүүхийн мэдэгдэх хуудсыг буцаасан,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг дарга Ц.Хуншагайгаас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14/009 дугаартай “...иргэн Гомбосүрэн овогтой ##  /## / тус багийн 5-11-03 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч одоогоор тус хаягтаа оршин суудаггүй. Хүн ам өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов. Г.## гийн программд бүртгэгдсэн утасны дугаар 98642174...” гэх албан бичгийг ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д “…хариуцагчийн хаяг тодорхойгүй…” гэж хуульчилжээ.

Дээрх байдлаас шалтгаалан шүүх хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон ба нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч ##  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.## д холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул хуулийн дээрх заалтуудыг үндэслэн хариуцагч Г.## д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,058,740.09 (хоёр сая тавин найман мянга долоон зуун дөчин мянга есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ##  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч ##  ББСБ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,890 (дөчин долоон мянга найман зуун ер) төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Г.## д холбогдох зээлийн гэрээний үүрэгт  2,058,740.09 (хоёр сая тавин найман мянга долоон зуун дөчин мянга есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ##  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч ##  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,890 (дөчин долоон мянга найман зуун ер) төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн харьяалагдах газрын шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                              Б.БЭЭЖИН