Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 320/ШЗ2025/00549

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****************** цамхаг байрлах, ###### ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** гэх газар оршин суух, ######  ургийн овогт ######  ###### , РД: (###### )-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт болон нотариатчийн үйлчилгээний зардалд нийт 31,330,803.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01337/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ###### ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ###### шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.######  нь “###### ” ХК-ийн Сансар тооцооны төвтэй 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/201843584795 тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/181122-01 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 12,779,531.91 төгрөгийн үлдэгдэл дээр 3,300,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 16,079,531.91 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан.

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/181122-01 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 ,оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БГХ/181122-01 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/181122-01 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,235,945 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,040,305 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 751 төгрөг нийт 7,277,001 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.4-д “Зээлийн хүү: Энэхүү гэрээний 2.1.1.3- т заасан зээлийн жилийн хүү 20,4 хувь байна. Жилийг 365 хоногоор төлөөлүүлэн тооцно” гэж, мөн гэрээний 2.1.6-д “Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж заасан бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа 1980 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 14,064,055.37 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөр 15,563,707.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,671,040.25 төгрөг тооцогдсон болно. Зээлийн хүүгийн тооцоолол нь нэхэмжлэлд хавсаргасан зээлийн дансны хуулга болон бүртгэлийн картаар тогтоогдож хавсаргасан болно /нэхэмжлэл хавсаргасан 23-25-р талд хавсаргасан зээлийн дансны хуулга, бүртгэлийн картаар тооцож бодсон болно/.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны г.хай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч М.###### өөс зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/181122-01 тоот зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээлийн үлдэгдэлд 14,064,055.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,563,707.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт         1,671,040.25 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 32,000 төгрөг, нийт 31,330,803.13 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ###### ХК нь хариуцагч М.###### өд холбогдуулан зээлийн  гэрээний үүрэгт болон нотариатчийн хөлс нийт 31,330,803.13 (гучин нэгэн сая гурван зуун гучин мянга найман зуун гурван төгрөг арван гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байх тул 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхээр нэхэмжлэлд дурдагдсан хаягаар хариуцагч М.###### ийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 00 минутад шүүхэд дуудан ирүүлэхээр *******, ****** дугаарын утас руу тус тус залгахад “...М.######  гэх хүнтэй яръя гэхэд утсаа тасалсан...”, мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн Засаг даргатай 97010077 дугаарын утас руу залгахад “...за ойлголоо, дамжуулж хэлье...” гэх,

Шүүхээс хэргийн оролцогчийг албадан ирүүлэх тухай 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155/ШЗ2025/00049 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М.###### ийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн.

Цагдаагийн дэд ахлагч Г.Чулуунбатаас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “...Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Чулуунбат би Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 155/ШЗ2025/00049 дугаартай Шүүгчийн захирамжаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суух ######  овгийн ######  ######  /###### /-ийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор албадан ирүүлэх захирамжийн дагуу Хөвсгөл аймгийн ******** дугаар багийн даргаас тодруулан, албан тоот гаргуулан авахад М.######  нь тус багт иргэний бүртгэлтэй байх бөгөөд тус багтаа оршин суудаггүй. Мөн М.###### ийн төрсөн ах болох ************* дугаарын утсаар холбогдон М.###### ийг хаана байгаа талаар асууж тодруулахад Улаанбаатар хотод байгаа хаана оршин сууж байгаа талаар сайн мэдэхгүй байна гэсэн болохыг илтгэн танилцуулъя...” гэх илтгэх хуудсыг,

Хөвсгөл аймгийн ********** багийн Засаг дарга А.Батсууриас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 88 дугаартай “...тус багийн иргэн /###### /-тай ******овогтой ######  нь ********албан ёсны бүртгэлтэй боловч сүүлийн жилүүдэд оршин суух хаягтаа байдаггүй нь үнэн болно...” гэх албан бичгийг,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 50/4-110 дугаартай “...тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155/ШЗ2025/00049 дугаартай шүүгчийн захирамжид албадан ирүүлэхийг даалгасан ######  ######  нь Хөвсгөл аймгийн ********** багт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор тус хаягт оршин суухгүй байх тул албадан ирүүлэх боломжгүй болно...” гэх албан бичгийг тус тус ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д “…хариуцагчийн хаяг тодорхойгүй…” гэж хуульчилжээ.

 

Дээрх байдлаас шалтгаалан шүүх хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон ба нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч ###### ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.###### өд  холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул хуулийн дээрх заалтуудыг үндэслэн хариуцагч М.###### өд холбогдох 31,330,803.13 (гучин нэгэн сая гурван зуун гучин мянга найман зуун гурван төгрөг арван гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ###### ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ###### ХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,000 (гурван зуун арван таван мянга) төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар М.###### өд холбогдох зээлийн гэрээний үүрэг болон нотариатчины үйлчилгээний зардал нийт 31,330,803.13 (гучин нэгэн сая гурван зуун гучин мянга найман зуун гурван төгрөг арван гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ###### ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,000 (гурван зуун арван таван мянга) төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн харьяалагдах газрын шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                            Б.БЭЭЖИН