| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 155/2024/01368/и |
| Дугаар | 320/ШЗ2025/00564 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 320/ШЗ2025/00564
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ********** ####### төв байр ####### нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймаг, ####### дугаар баг ₮₮₮ оршин суух ####### ####### /РД:####### /-д холбогдох
Мөнгөн хөрөнгө гаргуулах буюу 2705167556 тоот дижитал зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 10,227,759,35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Т.####### нь тус банкнаас цахимаар буюу дижитал цалингийн зээлээр 2705167556 тоот зээлийн данс үүсгэж 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 150,000,00 төгрөгийн зээлийг жилийн 21,0 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай авч ашигласан. Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3,500,00,00 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 15-нд 1,000,000,00 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 01-нд 750,000,00 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 02-нд 750,000,00 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-нд 1,000,000,00 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 01-нд 750,000,00 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 02-нд 500,000,00 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 03-нд 500,000,00 төгрөгийг тус тус нэмэлтээр авч нийтдээ 8,900,000,00 төгрөгийн зээлийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Т.####### нь 2705167556 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 10,227,759,35 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ####### шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа:
####### нэхэмжлэлтэй хариуцагч Т.####### д холбогдох иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.####### нь нас барсан нь тогтоогдсон тул иргэний хэргийг дахин нэхэмжлэх эрхтэйгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ####### намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө гаргуулах буюу 2705167556 тоот дижитал зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 10,227,759,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
####### нэхэмжлэлтэй Т.####### д холбогдох мөнгөн хөрөнгө гаргуулах буюу 2705167556 тоот дижитал зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 10,227,759,35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д “зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй” гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-т “энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.
Иймд хэргийн хариуцагч болох Т.####### нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн нэгдсэн сангийн №CVL2411250001029288 дугаартай нас барсны лавлагаагаар тогтоогдож байх ба Монголын Нотариатчидын танхимын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаартай албан бичигт “Т.####### н өвлөгдөх хөрөнгөд нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүх үзэхэд бүртгэгдээгүй байна” гэх бичиг шүүхэд ирүүлсэн байх тул Т.####### д холбогдох ####### нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ####### нэхэмжлэлтэй Т.####### д холбогдох дижитал зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 10,227,759,35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,595 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН