Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШЗ2025/00713

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дугаар хороо, ***** тоуэр, ** дугаар давхар, *********** байрлах ####  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн #### баг ####  ад оршин суух, ####   ####   (####  )-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1,840,715 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 1,910,915 (нэг сая есөн зуун арван мянга есөн зуун арван тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01274/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ####  ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ####   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт болон үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 1,910,915 төгрөг гаргуулах тухай, ####  ББСБ ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны 1711 тоот  зээлийн  гэрээгээр хариуцагчид 1,999,900 төгрөгийн барааг сарын 2,9% хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр “Сайн Интерэншнл” ХХК-иас S20FL маркийн гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг “Сайн Интерэншнл” ХХК-ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад  заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ эргэн төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй, манай байгууллагын зүгээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл болон хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй. Зээлийн  гэрээний 2.1.9-д зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсэг 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь  зээлийн  гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ийнхүү 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нэхэмжилсэн дүнг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ####  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ####   нь хариуцагч Н.####  т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,840,715 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 1,910,915 (нэг сая есөн зуун арван мянга есөн зуун арван тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байх тул 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхэд Хөвсгөл аймгийн Ханх сумын ####   багийн засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 184 дугаартай “...####   овогтой ####   /Р89053011/ нь ********* оршин суудаггүй бөгөөд ХАӨМСангийн программд бүртгэлгүй болох нь үнэн болно...” гэх албан бичиг /хх-26х/-ийг ирүүлсэн.

Хариуцагч ####  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ####  аас хариуцагчийн эрэн сурвалжлуулах хүсэлт  гаргасны дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4679 дугаартай шүүгчийн захирамжаар Н.####  ыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн.

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 50/4-293 дугаартай ####   ####  ыг захирамжид заасан хугацаанд эрэн сурвалжлан ажиллахад тодорхой оршин суух хаяг нь тогтоогдоогүй Н.####   нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ/2024/00699 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байна гэх албан бичгийг ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д “…хариуцагчийн хаяг тодорхойгүй…” гэж хуульчилжээ.

Дээрх байдлаас шалтгаалан шүүх хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон ба нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч ####  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.####  т  холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул хуулийн дээрх заалтуудыг үндэслэн хариуцагч Н.####  т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,840,715 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 1,910,915 (нэг сая есөн зуун арван мянга есөн зуун арван тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ####  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч ####  ББСБ ХХК-ийн нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,926 (дөчин зургаан мянга есөн зуун хорин зургаа) төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Н.Нямбарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,840,715 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 1,910,915 (нэг сая есөн зуун арван мянга есөн зуун арван тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ####  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ####  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,926 (дөчин зургаан мянга есөн зуун хорин зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн харьяалагдах газрын шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                            Б.БЭЭЖИН