Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 320/ШЗ2025/00864

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хөвсгөл аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* багт байрлах, ######  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ######  сумын :::: дүгээр багт оршин суух, ######  ургийн овогт ######  ###### , РД: (###### )-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00159/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ######  дарга .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.######  нь “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж, түүнд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 4,800,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийн 100 хувийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн.

Гэтэл Ц.######  нь зээлийн гэрээний хугацаанд 3,800,000 төгрөгийг төлж, үлдэх 1,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд Ц.###### ас 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ###### р нь хариуцагч Ц.###### д холбогдуулан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн үүрэгт 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхээр нэхэмжлэлд дурдагдсан хаягаар хариуцагч Ц.Цэрэнлхагвыг шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 10 минутад ирүүлэхээр түүний 93371999 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан тул мессеж бичиж үлдээсэн.

Хөвсгөл аймгийн ######  сумын Мухар хөндий багийн Засаг дарга М.Ган-Эрдэнэ нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай “...Тус багийн иргэн ######  ######  нь ам бүл 1, 6734512100014 өрхийн дугаартай албан ёсны бүртгэлтэй боловч тус хаягтаа амьдардаггүй нь үнэн болно...” гэх албан бичгийг ирүүлсэн байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д “…хариуцагчийн хаяг тодорхойгүй…” гэж хуульчилжээ.

Дээрх байдлаас шалтгаалан шүүх хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон ба нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч ######  нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.###### д холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул хуулийн дээрх заалтуудыг үндэслэн хариуцагч Ц.###### д холбогдох 1,000,00 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ######  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч ###### р нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Ц.###### д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ######  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ###### р нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн харьяалагдах газрын шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                            Б.БЭЭЖИН